/ / ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ТАНИЛЦУУЛГА

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

 

2024 оны 4 дүгээр сарын 04                                                                                               Мөрөн

 

Нэг: Шалгасан гомдол, мэдээлэл

1.1  Шалгасан гомдол, мэдээллийн талаар:

 

Тайлангийн хугацаанд буюу 2024 оны эхний 3 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17 гомдол, мэдээллээр буюу 2.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 1858 буюу 21.5 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг болон зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Одоо 78 гомдол, мэдээлэл буюу нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 9.0  хувь нь шийдвэрлэгдээгүй байна.

1.2   Гомдол мэдээллийг шийдвэрлэсэн хугацаа:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 17 буюу 4.8 хувийг 5 хоногт, 290 буюу  83.0 хувийг 6-19 хоногт, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 473 буюу 92.9 хувийг 5 хоногт тус тус шалгаж шийдвэрлэсэн байна.

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг

2.1  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн талаар:

Улсын хэмжээнд 2024 оны эхний 3 сарын байдлаар нийт 9980 гэмт хэрэг бүртгэгдсэний 191 буюу 1.9 хувийг, Орон нутагт нийт 3456 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.5 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 5 хэргээр буюу 2.5 хувиар гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Мөн нийт гэмт хэргийн 96 буюу 50.2 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 буюу 11.1 хувиар буурч, сумдад 95 буюу 49.8 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 7 буюу 8.0 хувиар өссөн.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр өссөн дүн/

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 67 буюу 35.0 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 68 буюу 35.6 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 70.6 хувийг эзэлж байна.

2.2 Сүүлийн 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг / тухайн сар/

 

Гэмт хэргийн гаралтыг бусад нөхцөл байдал ойролцоо аймгуудтай харьцуулж үзвэл:

 

 

Хөвсгөл аймагт 2024 оны эхний 3 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 2.6 хувиар буурсан бол бусад эрүү хэв журмын нөхцөл байдал болон хүн амын нягтаршил ойролцоо Дархан-Уул аймагт гэмт хэргийн гаралт 1.9 хувиар, Сэлэнгэ аймгийн гэмт хэргийн гаралт 32.8 хувиар, Орхон аймгийн гэмт хэргийн гаралт 48.0 хувиар, Төв аймгийн гэмт хэргийн гаралт 16.5 хувь тус тус өссөн, Хэнтий аймгийн гэмт хэргийн гаралт 11.1 хувь буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 883.5 (найман зуун наян гурван сая)-н төгрөгийн хохирлын 226.7 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 25.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 186 иргэн хохирч, 9 хүн нас барж, 78  хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүний тоо 4.1 хувиар буурсан, нас барсан хүний тоо 12.5 хувиар, гэмтсэн хүний тоо 20.0  хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэгт нийт 107 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 холбогдогчоор буюу 11.5 хувь өссөн.

Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 11 буюу 10.2 хувь нь эмэгтэй хүн, 25 буюу 23.3 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс, эрхэлсэн тодорхой ажилгүй холбогдогчийн тоо 30.6 хувь буурсан байна.

2.3 Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь:

Гэмт хэргийн илрүүлэлт Улсын хэмжээнд 33.9 хувьтай, Хөвсгөл аймагт 24.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 3.8 пунктээр буурсан, Хөвсгөл аймагт 8.7 пунктээр тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

2.4 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн:

- 115  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь өмнөх оны мөн үеэс 7 хэргээр 5.7 хувиар буурсан.

- Үүнээс 28 хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хэргээр  өссөн байна.

2.5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй гэмт хэрэг:

- 87 гэмт хэрэг илрээгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 16 хэргээр буюу 15.5 хуваир буурсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй 87 хэргийг төрлөөр нь авч үзвэл:

 

 

 

Нийт 87 хэргийн 38 буюу 43.6 хувь нь Эрүүгийн цагдаагийн тасагт, 47 буюу 54.0 хувь нь Мөрдөн байцаах тасагт, 2 буюу 2.2 хувь нь бусад (ЭкоЦА-1, БЗД 1-р хэлтэс-1) газарт шалгагдаж байна.

2.6 Гэмт хэргийн гаралт сум багаар

 

 

 

 

 

2.7 Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар:

Нийт гэмт хэргийн 19 буюу 8.2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 42 буюу 21.9 хувь нь согтуугаар, 16 буюу 8.3 хувь нь эмэгтэй хүн оролцож, 4 буюу 2.0 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна.

2.8 Үйлдэгдсэн газраар:

Хөвсгөл аймагт үйлдэгдэж бүртгэгдсэн 191 гэмт хэргийн 84 буюу 43.9  хувь нь гэр, орон сууцанд, 21 буюу 10.9 хувь нь гудамж талбайд, 13 буюу 6.8 хувь нь олон нийтийн газарт,  18 буюу 9.4 хувь нь авто замд,  46 буюу 24.0 хувь нь бусад газарт үйлдэгдсэн байна.

2.9 Гэмт хэргийн бүтэц:

Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 1 хэргээр буюу 20.0 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 4 хэргээр буюу 44.4 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 67 бүртгэгдэж 20 хэргээр буюу 23.0 хувь,  хөрөнгө завших гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 хэргээр буюу 66.7 хувь, залилах гэмт хэрэг 21 бүртгэгдэж 13 хэргээр буюу 38.2 хувиар тус тус буурч,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 68 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 10 хэргээр буюу 17.2 хувь, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 14 бүртгэгдэж 8 хэргээр буюу 2.3 дахин,  хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 18 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 8 хэргээр буюу 80.0 хувь, эдэ хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг 6 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 4 хэргээр буюу 3 дахин, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 4 хэргээр буюу 5 дахин тус тус  өссөн байна. 

 

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10.1-10.6

 

2023.03 сар 

2024.03 сар

Гэмт хэргийн өсөлт, бууралт

тоо

хувь

 

5

4

-1

-20.0 хувь

 

Дээрэмдэх /17.2/

 

Автотээврийн хэрэгсэл хулгайлах

 

2

1

-1

-50 хувь

 

 

5

2

-3

-60.0 хувь

 

Хулгайлах

 

31

25

-6

-19.3 хувь

 

Мал хулгайлах 

 

9

9

0

Ижил түвшинд

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11.7/

 

58

68

10

17.2 хувь

 

Залилах /17.3/

 

34

 

21

 

-13

 

-38.2 хувь

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /27.1-27.11/

 

10

18

8

80.0 хувь

 

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /12.1/

 

9

5

-4

-44.4 хувь 

 

Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас  үйлдэгдсэн гэмт хэрэг

 

19

19

0

Ижил түвшинд

 

2.10 Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацаагаар:

 

-Гараг

Даваа

28

14.6 %

Мягмар

27

14.1%

Лхагва

23

12.0%

Пүрэв

36

18.8%

Баасан

22

11.5%

Бямба

28

14.6%

Ням

27

14.1%

-                                                                                      

 

3.1 Зөрчлийн нөхцөл байдлын талаар:

Аймгийн хэмжээнд 2024 оны 03 дугаар сард 5069 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс -1322 зөрчлөөр буюу -20.7 хувиар буурсан байна. 

Зөрчил гаргасан 4778 иргэнийг 172 сая 556 мянган төгрөгөөр торгох шийтгэл, 71 хүнийг торгож+тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл, 71 хүнд баривчлах шийтгэл, 8 хүнд баривчлуулсан+эрх хассан шийтгэл тус тус ногдуулсан байна.

 Өмнөх оны мөн үетэй харьцуулбалхүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулсан нь -93 буюу -51.4 хувиар буурч, баривчлуулсан 14 буюу 21.5 хувиар өссөн байна.

3.2 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа:

Нийт 207 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс -20 хүнээр буюу -8.8 хувиар буурсан байна.

Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 13 буюу 6.2 хувь нь эмэгтэй, 194 буюу 93.7 хувь нь эрэгтэй хүн байна.

3.3 Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар:

  • Гэр орон сууцанд 229
  • Гудамж талбайд 20
  • Авто замд 207
  • Олон нийтийн газар 14
  • Нийтийн тээвэрт 0
  • Төрийн байгууллагад 5
  • Төрийн бус байгууллагад 0
  • Аж ахуйн нэгж 2
  • Бусад газар 7 бүртгэгдсэн байна.

 

3.4 Нийт бүртгэгдсэн зөрчлийг үйлдэгдсэн цаг хугацаа, гарагаар нь: 5069

Гараг

Даваа

729

14.3 %

Мягмар

804

15.8%

Лхагва

820

13.1%

Пүрэв

747

14.7%

Баасан

757

14.9%

Бямба

582

11.4%

Ням

630

12.4%

 

- 06-12 цагт    646 буюу 12.7%                             - 13-18 цагт        3178 буюу 62.9%     

                 

- 19-24 цагт    1120 буюу 22.0%                             - 01-05 цагт     125 буюу 2.4 %

 

 

 

3.5 Зөрчил үйлдэгдсэн онцлог:

  • Согтуугаар 347
  • Эмэгтэй хүн оролцсон 79
  • Бүлэглэн 0
  • Хүүхэд оролцсон 5
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 92 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэгч 57 иргэн зөрчил үйлдсэнээс 44 нь нөхөр, 3 нь төрсөн эцэг, 0 нь хойд эцэг, 5 нь хамтран амьдрагч, 5 нь бусад этгээд байна.

Зөрчлийн улмаас 123 иргэн хохирсон үүнээс 95 буюу 77.2 хувь нь эмэгтэй, 16 буюу 13.0 хувь нь насанд хүрээгүй хүн, 82 буюу 66.6 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүн байна.

Зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 26 сая 875 мянган төгрөгийн хохирол учирсанаас 26 сая 875 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийн улмаас учирсан хохиролын нөхөн төлүүлэлт 100.0 хувьтай байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна