/ / Хөвсөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар улирлын нөхцөл байдлын мэдээ

Хөвсөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар улирлын нөхцөл байдлын мэдээ

Хөвсөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар улирлын нөхцөл байдлын мэдээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ТАНИЛЦУУЛГА

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНЫ ЭХНИЙ 9 САРД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

 

2023 оны 09 дүгээр сарын 28                                                                                                       Мөрөн

 

Нэг: Шалгасан гомдол, мэдээлэл

1.1  Шалгасан гомдол, мэдээллийн талаар:

 

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар нь энэ оны эхний 9 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2648 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 592 гомдол, мэдээллээр буюу 18.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 483 буюу 18.2 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг болон зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

2023 оны 09 дүгээр сарын 25-ны байдлаар 69 гомдол, мэдээлэл буюу нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2.6  хувь нь шийдвэрлэгдээгүй байна.

 

1.2   Гомдол мэдээллийг шийдвэрлэсэн хугацаа:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 31 буюу 3.9 хувийг 5 хоногт, 709 буюу  90.7 хувийг 6-19 хоногт, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 1839 буюу 98.5 хувийг 5 хоногт тус тус шалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг

2.1  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн талаар:

2023 оны эхний 9 сарын байдлаар Улсын хэмжээнд нийт 27796 гэмт хэрэг бүртгэгдсэний 462 буюу 1.6 хувийг, Орон нутагт нийт 8305 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.5 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 248 хэргээр буюу 34.9 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.

Нийт гэмт хэргийн 230 буюу 40.9 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 33 буюу 12.5 хувиар, сумдад 232 буюу 59.1 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 215 буюу 48.1 хувиар тус тус буурсан.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр өссөн дүн/

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 187 буюу 40.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 164 буюу 35.4 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 75.9 хувийг эзэлж байна.

 

2.2 Сүүлийн 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг / тухайн сар/

 

 

 

Гэмт хэргийн гаралтыг бусад нөхцөл байдал ойролцоо аймгуудтай харьцуулж үзвэл:

 

 

2023 оны эхний 9 сарын байдлаар Хөвсгөл аймагт гэмт хэргийн гаралт 34.9 хувиар буурсан бол бусад эрүү хэв журмын нөхцөл байдал болон хүн амын нягтаршил ойролцоо Дархан-Уул аймагт гэмт хэргийн гаралт 2.9 хувиар өссөн, Хэнтий аймгийн гэмт хэргийн гаралт 9.9 хувь, Сэлэнгэ аймгийн гэмт хэргийн гаралт 15.1 хувиар, Орхон аймгийн гэмт хэргийн гаралт 16.0 хувиар, Төв аймгийн гэмт хэргийн гаралт 16.5 хувь тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 4634.9 /дөрвөн тэрбум зургаан зуун гучин дөрвөн сая /-н төгрөгийн хохирлын 3552.5 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 76.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 474 иргэн хохирч, 24 хүн нас барж, 202  хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүн тоо 35.6 хувиар, нас барсан хүний тоо 35.1 хувиар, гэмтсэн хүн 9.8  хувиар  тус тус буурсан байна.

Гэмт хэрэгт нийт 351 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 235 холбогдогчоор буюу 40.1 хувь буурсан.

Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 35 буюу 9.9 хувь нь эмэгтэй хүн, 131 буюу 37.3 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс, эрхэлсэн тодорхой ажилгүй холбогдогчийн тоо 63.0 хувь буурсан байна.

2.3 Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь:

Гэмт хэргийн илрүүлэлт Улсын хэмжээнд 49.1 хувьтай, Хөвсгөл аймагт 55.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 2.3 пунктээр, Хөвсгөл аймагт 0.4 пунктээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Хэргийн илрүүлэлтээрээ аймгуудаас 11 дүгээрт байна.

2.4 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн:

- 300  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хэргээр 17.3 хувиар буурсан.

- Үүнээс 1165 хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 32 хэргээр  буурсан байна.

2.5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй гэмт хэрэг:

- 135 гэмт хэрэг илрээгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 29 хэргээр буюу 17.7 хувиар буурсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй 135 хэргийг төрлөөр нь авч үзвэл:

 

Нийт 135 хэргийн 84 буюу 62.2 хувь нь Эрүүгийн цагдаагийн тасагт, 46 буюу 34.0 хувь нь Мөрдөн байцаах тасагт, 5 буюу 3.7 хувь нь бусад (АТГ-2, ЭЦА-2, ХУД-1)газарт шалгагдаж байна.

2.6 Гэмт хэргийн гаралт сум багаар

 

 

 

 

 

2.7 Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар:

Нийт гэмт хэргийн 38 буюу 8.2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 168 буюу 36.3 хувь нь согтуугаар, 36 буюу 7.7 хувь нь эмэгтэй хүн оролцож, 11 буюу 2.3 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна.

2.8 Үйлдэгдсэн газраар:

Хөвсгөл аймагт үйлдэгдэж бүртгэгдсэн 462 гэмт хэргийн 219 буюу 47.4  хувь нь гэр, орон сууцанд, 84 буюу 18.1 хувь нь гудамж талбайд, 26 буюу 5.6 хувь нь олон нийтийн газарт,  26 буюу 5.6 хувь нь авто замд,  79 буюу 17.0 хувь нь бусад газарт үйлдэгдсэн байна.

2.9 Гэмт хэргийн бүтэц:

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 22 бүртгэгдэж 2 хэргээр буюу 10.0 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт  хэрэг 28 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 7 хэргээр буюу 33.3 хувиар, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 2 хэргээр буюу 50.0 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 7 бүртгэгдэж 3 хэргээр буюу 75.0 хувь, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг  11 бүртгэгдэж 8 хэргээр буюу 3.6 дахин тус тус өссөн, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 187 бүртгэгдэж 226 хэргээр буюу 54.7 хувь, залилах гэмт хэрэг 64 бүртгэгдэж 227 хэргээр буюу 78.0 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 164 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 28 хэргээр буюу 14.6 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 6 бүртгэгдэж 14 хэргээр буюу 70.0 хувь, хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18 бүртгэгдэж 9 хэргээр буюу 33.3,  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 14 бүртгэгдэж 11 хэргээр буюу 44.0 хувь хувь тус тус буурсан байна.

 

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10.1-10.6

 

2022.09 сар 

2023.09 сар

Гэмт хэргийн өсөлт, бууралт

тоо

хувь

 

16

12

-4

-25.0 хувь

 

Дээрэмдэх /17.2/

 

Автотээврийн хэрэгсэл хулгайлах

 

4

7

3

75.0 хувь

 

 

14

19

5

35.7 хувь

 

Хулгайлах

 

78

92

14

17.9 хувь

 

Мал хулгайлах 

 

20

6

-14

-70.0 хувь

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11.7/

 

192

164

-28

-14.6 хувь

 

Залилах /17.3/

 

291

 

64

 

-227

 

-78.0 хувь

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /27.1-27.11/

 

27

26

-1

-3.7 хувь

 

Хүчиндэх /12.1/

 

19

21

2

10.5 

 

Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас  үйлдэгдсэн гэмт хэрэг

 

59

38

-21

-35.6 хувь

 

2.10 Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацаагаар:

 

-Гараг

Даваа

74

16.0 %

Мягмар

74

16.0%

Лхагва

74

16.0%

Пүрэв

70

15.1%

Баасан

63

13.6%

Бямба

47

10.1%

Ням

60

12.9%

-                                                                                      

 

Гурав. Бүртгэгдсэн зөрчил

3.1 Зөрчлийн нөхцөл байдлын талаар:

Аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар улиралд 23123 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 2812 зөрчлөөр буюу 13.8 хувиар өссөн байна. 

Зөрчил гаргасан 21995  иргэнийг 929884.1 мянган төгрөгөөр торгох шийтгэл, 642 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл, 369 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

 Өмнөх оны мөн үетэй харьцуулбалхүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулсан нь -104 буюу -13.9 хувиар буурч, баривчлуулсан 8 буюу 2.2 хувиар өссөн байна.

3.2 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа:

Нийт 631 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 240 хүнээр буюу 61.4 хувиар өссөн байна.

Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 28 буюу 4.4 хувь нь эмэгтэй, 603 буюу 95.5 хувь нь эрэгтэй хүн байна.

3.3 Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар:

  • Гэр орон сууцанд 400
  • Гудамж талбайд 77
  • Авто замд 1148
  • Олон нийтийн газар 52
  • Нийтийн тээвэрт 0
  • Төрийн байгууллагад 11
  • Төрийн бус байгууллагад 0
  • Аж ахуйн нэгж 9
  • Бусад газар 23 бүртгэгдсэн байна.

 

3.4 Нийт бүртгэгдсэн зөрчлийг үйлдэгдсэн цаг хугацаа, гарагаар нь: 23123

Гараг

Даваа

3458

14.9 %

Мягмар

3447

14.9%

Лхагва

3392

14.6%

Пүрэв

3295

14.2%

Баасан

3834

16.5%

Бямба

2906

12.5%

Ням

2791

12.0%

 

- 06-12 цагт    4445 буюу 19.2%                           - 13-18 цагт        13450 буюу 58.1%   

                  

- 19-24 цагт    4891 буюу 21.1%                             - 01-05 цагт     337 буюу 1.4 %

 

 

 

3.5 Зөрчил үйлдэгдсэн онцлог:

  • Согтуугаар 1356
  • Эмэгтэй хүн оролцсон 238
  • Бүлэглэн 0
  • Хүүхэд оролцсон 12
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 177 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэгч 143 иргэн зөрчил үйлдсэнээс 95 нь нөхөр, 5 нь төрсөн эцэг, 2 нь хойд эцэг, 22 нь хамтран амьдрагч, 19 нь бусад этгээд байна.

Зөрчлийн улмаас 237 иргэн хохирсон үүнээс 166 буюу 70.0 хувь нь эмэгтэй, 22 буюу 9.2 хувь нь насанд хүрээгүй хүн, 148 буюу 62.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүн байна.

Зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 83717.2 мянган төгрөгийн хохирол учирсанаас 83717.2 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийн улмаас учирсан хохиролын нөхөн төлүүлэлт 100.0 хувьтай байна.

Дүгнэлт:

Тус газрын хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны эхний 9 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2648 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 592 гомдол, мэдээллээр буюу 18.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  2023 оны эхний 9 сарын байдлаар Улсын хэмжээнд нийт 27796 гэмт хэрэг бүртгэгдсэний 462 буюу 1.6 хувийг, Орон нутагт нийт 8305 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.5 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 248 хэргээр буюу 34.9 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.

Нийт гэмт хэргийн 230 буюу 40.9 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 33 буюу 12.5 хувиар, сумдад 232 буюу 59.1 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 215 буюу 48.1 хувиар тус тус буурсан.

Эхний 9 сарын байдлаар Галт, Ренчинлхүмбэ, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-уул,  Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Цагааннуур сум, Мөрөн сумын 1, 3, 9, 12 дугаар багуудад өмнө оны мөн үеэтэй харьцуулахад өссөн, Мөрөн сумын 2, 4, 6, 7, 8, 10, 11, 13, 14  дүгээр баг,  Алаг-эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Жаргалант, Их-уул, Рашаант, Улаан-уул, Цагаан-үүр, Цэцэрлэг, Чандмань-өндөр,Хатгал суманд  гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цагаар авч үзвэл 22-06 цагт 150 буюу нийт хэргийн 32.4 хувь, 14-19 цагт 147 буюу 31.8 хувь бүртгэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 64.2 хувийг эзэлж байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 22 бүртгэгдэж 2 хэргээр буюу 10.0 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт  хэрэг 28 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 7 хэргээр буюу 33.3 хувиар, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 2 хэргээр буюу 50.0 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 7 бүртгэгдэж 3 хэргээр буюу 75.0 хувь, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг  11 бүртгэгдэж 8 хэргээр буюу 3.6 дахин тус тус өссөн, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 187 бүртгэгдэж 226 хэргээр буюу 54.7 хувь, залилах гэмт хэрэг 64 бүртгэгдэж 227 хэргээр буюу 78.0 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 164 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 28 хэргээр буюу 14.6 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 6 бүртгэгдэж 14 хэргээр буюу 70.0 хувь, хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18 бүртгэгдэж 9 хэргээр буюу 33.3,  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 14 бүртгэгдэж 11 хэргээр буюу 44.0 хувь хувь тус тус буурсан байна.

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн танилцуулгыг үндэслэж  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа ашиглан ажиллана уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна