/ / ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ТАНИЛЦУУЛГА

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

 

2024 оны 01 дүгээр сарын 05                                                                                                       Мөрөн

 

Нэг: Шалгасан гомдол, мэдээлэл

1.1  Шалгасан гомдол, мэдээллийн талаар:

 

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3655 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 471 гомдол, мэдээллээр буюу 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 711 буюу 19.4 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг болон зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Одоо 83 гомдол, мэдээлэл буюу нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2.2  хувь нь шийдвэрлэгдээгүй байна.

1.2   Гомдол мэдээллийг шийдвэрлэсэн хугацаа:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 45 буюу 4.0 хувийг 5 хоногт, 1030  буюу  91.6 хувийг 6-19 хоногт, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 2497 буюу 100.0 хувийг 5 хоногт тус тус шалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг

2.1  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн талаар:

Улсын хэмжээнд 2024 онд нийт 35574 гэмт хэрэг бүртгэгдсэний 600 буюу 1.6 хувийг, Орон нутагт нийт 10596 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.6 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 243 хэргээр буюу 28.8 хувиар гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Нийт гэмт хэргийн 281 буюу 46.8 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 47 буюу 14.3 хувиар, сумдад 319 буюу 53.2 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 196 буюу 38.1 хувиар тус тус буурсан.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр өссөн дүн/

 

 Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 255 буюу 42.5 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 212 буюу 35.3 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 77.8 хувийг эзэлж байна.

 

2.2 Сүүлийн 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг / тухайн сар/

 

 

 

Гэмт хэргийн гаралтыг бусад нөхцөл байдал ойролцоо аймгуудтай харьцуулж үзвэл:

 

 

Хөвсгөл аймагт 2023 онд гэмт хэргийн гаралт 28.8 хувиар буурсан бол бусад эрүү хэв журмын нөхцөл байдал болон хүн амын нягтаршил ойролцоо Дархан-Уул аймагт гэмт хэргийн гаралт 5.3 хувиар, Орхон аймгийн гэмт хэргийн гарал 4.1 хувиар тус тус өссөн, Хэнтий аймгийн гэмт хэргийн гаралт 5.1 хувь, Сэлэнгэ аймгийн гэмт хэргийн гаралт 6.3 хувиар, Төв аймгийн гэмт хэргийн гаралт 8.8 хувь тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 5120.1 (таван тэрбум нэг зуун хорин сая)-н төгрөгийн хохирлын 3870.4 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 75.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 609 иргэн хохирч, 24 хүн нас барж, 254  хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүний тоо 31.3 хувиар, нас барсан хүний тоо 35.1 хувиар, гэмтсэн хүний тоо 10.6  хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэгт нийт 496 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 265 холбогдогчоор буюу 34.8 хувь буурсан.

Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 43 буюу 8.6 хувь нь эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 буюу 36.8 хувь буурсан, 194 буюу 39.1 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 240 буюу 55.3 хувь буурсан буурсан байна.

2.3 Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь:

Гэмт хэргийн илрүүлэлт Улсын хэмжээнд 57.1 хувьтай, Хөвсгөл аймагт 64.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 2.9 пунктээр өссөн, Хөвсгөл аймагт 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

2.4 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн:

Энэ онд 392 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хэргээр 4.4 хувиар буурсан. Үүнээс 251 хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буурсан байна.

2.5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй гэмт хэрэг:

- 141 гэмт хэрэг илрээгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 4.1 хувиар буурсан.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй 141 хэргийг төрлөөр нь авч үзвэл:

 

Нийт 141 хэргийн 96 буюу 68.0 хувь нь Эрүүгийн цагдаагийн тасагт, 38 буюу 26.9 хувь нь Мөрдөн байцаах тасагт, 7 буюу 4.92 хувь нь бусад (АТГ-3,  Завхан аймгийн Цагдаагийн газар-2,  ХУД-1) газарт шалгагдаж байна.

2.6 Гэмт хэргийн гаралт сум багаар

 

 

 

 

 

2.7 Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар:

Нийт гэмт хэргийн  229 буюу 38.1 хувь нь согтуугаар, 46 буюу 7.6 хувь нь эмэгтэй хүн оролцож, 21 буюу 3.5 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна.

2.8 Үйлдэгдсэн газраар:

Хөвсгөл аймагт үйлдэгдэж бүртгэгдсэн 600 гэмт хэргийн 286 буюу 47.6  хувь нь гэр, орон сууцанд, 99 буюу 16.5 хувь нь гудамж талбайд, 34 буюу 5.6 хувь нь олон нийтийн газарт,  34 буюу 5.6 хувь нь авто замд,  117 буюу 19.5 хувь нь бусад газарт үйлдэгдсэн байна.

2.9 Гэмт хэргийн бүтэц:

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 33 бүртгэгдэж 13 хэргээр буюу 65.0 хувь, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 2 хэргээр буюу 50.0 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 7 бүртгэгдэж 2 хэргээр буюу 40.0 хувь, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг  10 бүртгэгдэж 3 хэргээр буюу 42.9 хувь, хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг 33 бүртгэгдэж 5 хэргээр буюу 17.9 хувь, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 26 бүртгэгдэж 3 хэргээр буюу 13.0 хувь тус тус өссөн, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт  хэрэг 28 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 4 хэргээр буюу 12.5 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 255 бүртгэгдэж 220 хэргээр буюу 46.3 хувь, залилах гэмт хэрэг 87 бүртгэгдэж 236 хэргээр буюу 73.1 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 212 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 27 хэргээр буюу 11.3 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 12 бүртгэгдэж 8 хэргээр буюу 40.0  хувь тус тус буурсан байна.

 

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10.1-10.6

 

2022 он

2023 он

Гэмт хэргийн өсөлт, бууралт

тоо

хувь

 

18

11

-7

-38.9 хувь

 

Дээрэмдэх /17.2/

 

Автотээврийн хэрэгсэл хулгайлах

 

5

7

2

40.0 хувь

 

 

19

23

4

21.1 хувь

 

Хулгайлах

 

97

127

30

30.9 хувь

 

Мал хулгайлах 

 

20

12

-8

-40.0 хувь

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11.7/

 

239

212

-27

-11.3 хувь

 

Залилах /17.3/

 

323

 

87

 

-236

 

-73.1 хувь

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /27.1-27.11/

 

31

34

3

9.7 хувь

 

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12.1-12.5

 

32

28

-4

-12.5 

 

Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас  үйлдэгдсэн гэмт хэрэг

 

74

52

-22

-29.7 хувь

 

2.10 Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацаагаар:

 

-Гараг

Даваа

91

15.1 %

Мягмар

100

16.6%

Лхагва

90

15.0%

Пүрэв

81

13.5%

Баасан

83

13.8%

Бямба

68

11.3%

Ням

87

14.5%

-                                                                                      

 

Гурав. Бүртгэгдсэн зөрчил

3.1 Зөрчлийн нөхцөл байдлын талаар:

Аймгийн хэмжээнд 2023 онд 31290 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 6053 зөрчлөөр буюу 24.0 хувиар өссөн байна. 

Зөрчил гаргасан 29811  иргэнийг 1214520.6 мянган төгрөгөөр торгох шийтгэл, 826 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл, 471 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

 Өмнөх оны мөн үетэй харьцуулбалхүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулсан нь -111 буюу -11.8 хувиар, баривчлуулсан -7 буюу -1.5 хувиар тус тус буурсан байна.

3.2 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа:

Нийт 871 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс -307 хүнээр буюу -26.1 хувиар буурсан байна.

Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 38 буюу 4.3 хувь нь эмэгтэй, 833 буюу 95.6 хувь нь эрэгтэй хүн байна.

3.3 Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар:

  • Гэр орон сууцанд 576
  • Гудамж талбайд 122
  • Авто замд 1482
  • Олон нийтийн газар 73
  • Нийтийн тээвэрт 1
  • Төрийн байгууллагад 17
  • Төрийн бус байгууллагад 0
  • Аж ахуйн нэгж 11
  • Бусад газар 37 бүртгэгдсэн байна.

3.4 Нийт бүртгэгдсэн зөрчлийг үйлдэгдсэн цаг хугацаа, гарагаар нь: 31290

Гараг

Даваа

4611

14.7 %

Мягмар

4695

15.0%

Лхагва

4475

14.3%

Пүрэв

4559

14.5%

Баасан

5399

17.2%

Бямба

3777

12.0%

Ням

3774

12.0%

 

- 06-12 цагт    5720 буюу 18.2%                           - 13-18 цагт        18318 буюу 58.5%   

                  

- 19-24 цагт    6767 буюу 21.6%                             - 01-05 цагт     485 буюу 1.5 %

 

 

3.5 Зөрчил үйлдэгдсэн онцлог:

  • Согтуугаар 1812
  • Эмэгтэй хүн оролцсон 328
  • Бүлэглэн 0
  • Хүүхэд оролцсон 17
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 237 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэгч 178 иргэн зөрчил үйлдсэнээс 119 нь нөхөр, 6 нь төрсөн эцэг, 2 нь хойд эцэг, 27 нь хамтран амьдрагч, 24 нь бусад этгээд байна.

Зөрчлийн улмаас 373 иргэн хохирсон үүнээс 261 буюу 69.9 хувь нь эмэгтэй, 38 буюу 10.1 хувь нь насанд хүрээгүй хүн, 223 буюу 59.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүн байна.

Зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 112662.7 мянган төгрөгийн хохирол учирсанаас 112658.4 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийн улмаас учирсан хохиролын нөхөн төлүүлэлт 100.0 хувьтай байна.

Дүгнэлт:

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3655 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 471 гомдол, мэдээллээр буюу 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

  Улсын хэмжээнд 2024 онд нийт 35574 гэмт хэрэг бүртгэгдсэний 600 буюу 1.6 хувийг, Орон нутагт нийт 10596 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.6 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 243 хэргээр буюу 28.8 хувиар гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.Нийт гэмт хэргийн 281 буюу 46.8 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 47 буюу 14.3 хувиар, сумдад 319 буюу 53.2 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 196 буюу 38.1 хувиар тус тус буурсан.

Энэ оны байдлаар Алаг-эрдэнэ, Жаргалант, Рашаант, Ренчинлхүмбэ,Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл,  Цагаан-уул, Цагаан-үүр,  Эрдэнэбулган, Цагааннуур сум, Мөрөн сумын 1, 3, 4, 9  дүгээр багуудад өмнө оны мөн үеэтэй харьцуулахад өссөн, Мөрөн сумын 2, 5, 7, 8, 10, 11, 12, 13, 14  дүгээр баг,   Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох,  Их-уул, Ханх, Цэцэрлэг, Чандмань-өндөр, Шинэ-идэр, Хатгал тосгонд  гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цагаар авч үзвэл 22-06 цагт 188 буюу нийт хэргийн 31.3 хувь, 14-19 цагт 185 буюу 30.8 хувь бүртгэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 62.1 хувийг эзэлж байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 33 бүртгэгдэж 13 хэргээр буюу 65.0 хувь, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 2 хэргээр буюу 50.0 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 7 бүртгэгдэж 2 хэргээр буюу 40.0 хувь, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг  10 бүртгэгдэж 3 хэргээр буюу 42.9 хувь, хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг 33 бүртгэгдэж 5 хэргээр буюу 17.9 хувь, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 26 бүртгэгдэж 3 хэргээр буюу 13.0 хувь тус тус өссөн, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт  хэрэг 28 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 4 хэргээр буюу 12.5 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 255 бүртгэгдэж 220 хэргээр буюу 46.3 хувь, залилах гэмт хэрэг 87 бүртгэгдэж 236 хэргээр буюу 73.1 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 212 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 27 хэргээр буюу 11.3 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 12 бүртгэгдэж 8 хэргээр буюу 40.0  хувь тус тус буурсан байна.

 

 

 

 

 

             

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна