/ Бидний тухай /

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 
ТҮҮХЭН ЗАМНАЛ 

     БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар хурлын шийдвэрээр Улсын Бага хурлын тэргүүлэгчдэд “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сонгуулийн тухай заавар”-ын төслийг хүргүүлэн батлуулж, шинээр 13 аймаг байгуулснаар Хөвсгөл аймгийн үүсэл хөгжил эхэлсэн түүхтэй.

Дотоодыг хамгаалах газрын даргын 1931 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаар тушаалаар Хөвсгөл аймагт Дотоодыг хамгаалах анги байгуулсан. БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Цагдан сэргийлэх байгууллагыг 1932 онд Дотоодыг хамгаалах газрын удирдлагад шилжүүлсэн нь Цагдан сэргийлэх байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, цагдан сэргийлэгч болон ДХГ-ын чекист нарын хүчийг нэгтгэхэд чухал ач холбогдолтой болжээ. Энэ шийдвэрийн үр дүнд 1932 оноос аймгуудад болон зарим томоохон суурин газруудад цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхэлсэн.

Дотоодыг хамгаалах газрын даргын 1933 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалаар баталсан Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах ангийн бүтцээр сургагч 1, орчуулагч 1, төлөөлөгч 2, туслах төлөөлөгч 1, улс төрийн байцаагч 1, бичээч 1, галч бөгөөд зарлага 1, жолооч 1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. Дээрх үйл явдлын үр дүнд 1932 оноос аймгуудад болон зарим томоохон суурин газруудад цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймагт 1935 онд Цагдан сэргийлэх ангийг байгуулж, даргаар нь Төгсийн Ёндонг томилсон.  Архивын баримт бичгээс үзэхэд 1934 онд аймгууд дахь цагдан сэргийлэх ангиудад ангийн дарга 1, гүйцэтгэх ажил эрхэлсэн туслах 1, машин бичээч 1, морьт цагдаа 8, нийт 11 хүний орон тоотой ажиллаж байжээ.

БНМАУ-ын АДХ-ын шийдвэрээр 1962 оноос аймгийн Гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх анги болгон өөрчилсөн.  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаар зарлигаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгасан.  БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 107 дугаар тогтоолоор АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цагдаагийн хэлтэс, 1996 оноос Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс болсон. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгон өөрчилсөн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын орон тоо, цол цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталж, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цэцэрлэг сум дахь цагдаагийн тасгийг хэсэг болгон өөрчилж, Хатгалд цагдаагийн тасаг, Улаан-Уул, Төмөрбулаг сумадад цагдаагийн хэсэг шинээр тус тус байгуулсан.

Бидний тухай

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  А/135 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн  А/212 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын тасаг байгуулах, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинээр баталсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  А/14 дүгээр тушаалаар Экологийн цагдаагийн алба байгуулах, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинээр баталсан.  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн нэршил өөрчилж, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар нэртэй болсон. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1646 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нэршлийг Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг болгон өөрчилсөн. Одоо тус газар нь бүтэц орон тоогоор 95 офицер, 61 ахлагч, 4 гэрээт цагдаа, 3 энгийн бүгд 163 алба хаагчтайгаар баталагдсан бөгөөд аймгийн төвд 7 тасаг (Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг), 23 суманд 3 сум дундын цагдаагийн даргатайгаар ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна