/ Хүний нөөцийн ил тод байдал / Хүний нөөцийн бодлого үйл ажиллагааны талаарх мэдээлэл / Хүний нөөцийн талаарх мэдээлэл

Хүний нөөцийн талаарх мэдээлэл

 

 

 

 

 

Цагдаагийн газрын хүний нөөцийн чиглэлээр 2023 онд 467 албан бичгийг хүлээн авч, цагдаагийн байгууллагын хэмжээнд шинээр нэвтрүүлсэн “earhive.police.gov” программд бичиг баримтын боловсруулалтыг хийж, 467 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж шийдвэрлэсэн.

           Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаан 18 удаа хуралдаж хурлаар 157 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

           Хүний нөөцийн томилгооны ил тод байдал, шагнал урамшууллын шудрага байдлыг нэмэгдүүлэх, нөлөөллийг багасгах алба хаагчдыг мэдээллээр хангах зорилгоор алба хаагчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр гарсан даруйд мэйл хаягт цахим шуудан илгээх ажлыг хэвшүүлсэн.

Алба хаагчдын ажлыг улирал бүр дүгнэж хамт олны хурлаар хэлэлцэж цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэн, хурлаас гарсан шийдвэрийг алба хаагчдад танилцуулан ажиллаж байна.

Шагнал, цолны нэгдсэн судалгаа, материалыг холбогдох алба, газар хэлтэст хүргүүлснээр энэ онд Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт медаль”-иар 4, Хууль зүй, дотоод хэргийн яамны “”Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр-1, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг-2, “Хүндэт жуух бичиг”-ээр 11, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 4, “Хүндэт жуух”-аар 11, нийт 33 алба хаагч шагнагдсан.

Тус цагдаагийн газрын Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Батбаярын Батзаяа нь хүн амины онц ноцтой 2 гэмт хэргийг илрүүлж, онцгой амжилт гарган ажилласан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хууль зүй, Дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр шагнуулахаар холбогдох материалыг хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/425 дугаар тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр шагнагдсан.

Хугацааны цагдаагийн цолоор цагдаагийн дэд хурандаа 1, цагдаагийн хошууч 2, цагдаагийн ахмад 6, цагдаагийн ахлах дэслэгч 15, цагдаагийн дэслэгч 6, цагдаагийн ахлах ахлагч 2, цагдаагийн ахлагч 8, урьд хэрэглэж байсан цагдаагийн ахлагч цол сэргээсэн 1, нийт 41 алба хаагч цол олгогдсон.

2023 оны эхний 11 сарын байдлаар ажлын үр дүнгээр хангалтгүй ажилласан 70 алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалинг хасч олгосон. Үүнээс 45 алба хаагчийг 5 хувь, 7 алба хаагчийг 10 хувь, 4 алба хаагчийг 15 хувь, 14 алба хаагчийг 20 хувиар цалинг хасч олгосон.

Ажлын үр дүнгээр хамт олноо манлайлан ажилласан 170 алба хаагчийн цалинг нэмж олгосон. Үүнээс 13 алба хаагчийг 5 хувь, 68 алба хаагчийг 10 хувь, 7 алба хаагчийг 15 хувь, 36 алба хаагчийг 20 хувь, 1 алба хаагчийг 25 хувь, 35 алба хаагчийг 30 хувь, 10 алба хаагчийг 40 хувиар тус тус цалинг нэмж олгосон.

Давхардсан тоогоор 86 алба хаагчийн цалинг бууруулж, хариуцлага тооцсон. Үүнээс 54 алба хаагчийг 5 хувь, 18 алба хаагчийг 10 хувь, 14 алба хаагчийг 20 хувиар цалинг хасч олгосон.

Давхардсан тоогоор 161 алба хаагчид урамшуулал олгосон. Үүнээс 14 алба хаагчийг 5 хувь, 16 алба хаагчийг 10 хувь, 1 алба хаагчийг 15 хувь, 27 алба хаагчийг 20 хувь, 6 алба хаагчийг 25 хувь, 18 алба хаагчийг 30 хувь, 10 алба хаагчийг 35 хувь, 65 алба хаагчийг 40 хувиар цалинг нэмж урамшуулсан. 5 алба хаагчид тус тус бүр 100,000 төгрөгийн урамшуулал олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээ” батлагдсантай холбогдуулан тус газрын 166 алба хаагчийн мэдээлэлд цалингийн өөрчлөлтийг цалинжилтын нэгдсэн санд нэг бүрчлэн алдаа дутагдалгүй оруулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна