/ / ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                                      Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын

                                                                                                 2023 оны 06 дүгээр сарын 27-ний өдрийн 48/2818

                                                                                        дугаар албан бичгийн хавсралт

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Тус газраас 2023 оны эхний хагас жилд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэн ажиллалаа.

НЭГ: УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 56 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс гадна хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаартай тогтоолын дагуу 2023 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, Цагдаагийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн А/07 дугаар тушаалын хавсралтаар жагсаалтыг баталж, хяналт тавин ажиллаж байна.  

Зохион байгуулалтын бүтцийн тасгийн дарга нар 7 хоног бүрийн Пүрэв гарагт хийсэн ажлаа цагдаагийн газрын даргад илтгэх хуудсаар танилцуулж, ажлын чиглэл, үүрэг авч дараа 7 хоногт хийх ажлаа төлөвлөн ажиллаж хэвшсэн.

Аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар сар бүр Аймгийн Засаг дарга, Хууль эрх зүйн хэлтэс, сумдын Засаг дарга нарт санал, мэдээлэл хүргүүлэн тэдний дэмжлэг туслалцааг авч байна.

Аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд 14 хоног тутам дүн шинжилгээ хийж, цагдаагийн газрын судалгааны багаар 6 удаа хэлэлцүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан мэдээллийн санд бүртгүүлсэн.  

Тайлангийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Сар шинэ-2023”, Залилах, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, “Уусан бол бүү жолоод”, "Замын хөдөлгөөний цагаан толгой-2023" нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж, биелэлт үр дүнг тогтоосон хугацаанд тайлагнаж ажилласан.

1.1. Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо

2023 оны эхний хагас жилийн байдлаар тус газрын даргын дэргэдэх зөвлөл 7 удаа хуралдаж, 63 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажилласан.

Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг авч үзвэл: Алба хаагчдын ажлын үр дүнг тооцсон-3, алба хаагчдын сургуульд элсэн суралцах хүсэлтийн талаар 2, шилжин болон дэвшин томилох асуудал 18, албаны шалгалтын дүнг хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал 9, ахмад зөвлөлийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах-1, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдсэн иргэдээс томилуулах-5, Төрийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулах-1 (15 алба хаагч), Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнуулах-1 (15 алба хаагч), хугацааны цол олгуулах-1 (24 алба хаагч), Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө 1,2,3” зэргийн медаль олгуулах-1 (26 алба хаагч), тэтгэвэр, тэтгэмж олгуулах-4, судалгааны багийн дүн мэдээг хэлэлцэх-1, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын асуудлыг хэлэлцэх-1, (3 алба хаагч), байгууллагын өмч хөрөнгийн тооллогын дүн-1, “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний дүнг танилцуулах-1, хүүхэд асрах чөлөө цуцлуулахаар гаргасан хүсэлт-1, “Зөвийг зөвлөе” нэгдсэн арга хэмжээний үр дүн тооцох-1, “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний үр дүн тооцох-1, бусад-1 асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох алба, нэгжүүдэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

Иргэдээс байгууллага, алба хаагчтай холбоотой гаргасан санал, хүсэлтийг хүлээн авсан ажилтан өөрөө хариуцан бусад төрийн байгууллага, ажилтантай цахим шуудангаар хууль тогтоомжийн дагуу харилцаж хариу өгч, хүсэлт гаргасан иргэнд үйлчилж ажилласан. Өргөдлийн мэдээг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлж хэвшсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах (код 136) журам”-ыг баримталж 2023 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн газрын даргын “А” тушаал 50, “Б” тушаал 114 боловсруулж, баталсан байна. 

1.2. Хүний нөөцийн талаар

Тус газар нь бүтэц, орон тоогоор 95 офицер, 61 ахлагч, 4 гэрээт цагдаа, 3 энгийн, нийт 163 алба хаагч, ажилтантай байхаар батлагдсан.

Одоогоор тус газарт хэсгийн төлөөлөгч-4, экологийн асуудал хариуцсан байцаагч-1, хэсгийн байцаагч-1, эдийн засгийн мөрдөгч-1, зохицуулагч-1, мөрдөгч-1 нийт 9 сул орон тоо байна (Ажил хавсран гүйцэтгэж байгаа алба хаагч байхгүй).

Энэ хугацаанд Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргаар-1, сум дундын цагдаагийн тасгийн даргаар-2, эрүүгийн ахлах мөрдөгчөөр-2, ахлах мөрдөгчөөр-1, жижүүрийн ахлах мөрдөгчөөр-1, эдийн засгийн ахлах мөрдөгчөөр-1, ахлагчаас офицерын бүрэлдэхүүнд 3 алба хаагч, нийт 11 алба хаагч тус тус дэвшин томилогдсон. 3 алба хаагч Улаанбаатар хот руу шилжин томилогдсон. Ахлагч бүрэлдэхүүнээс 16 алба хаагч цагдаа дотроо шилжилт хөдөлгөөн хийгдсэн.  

Тайлангийн хугацаанд өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн 6 алба хаагч байна.  

Төрийн тусгай албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс офицер албан тушаалд-1, ахлагч албан тушаалд-5 албан тушаалд томилуулах зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс зөвшөөрөл авч сул орон тоонд томилон ажиллуулсан.

Төрийн албаны их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн нэгдсэн удирдлагын шинэ цахим системд 155 алба хаагчийн мэдээллийг оруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст ахлагчаас офицерын бүрэлдэхүүнд орсон 5 алба хаагчийн хувийн хэргийг хүргүүлсэн. Дотоод хэргийн их сургуулийн эчнээ сургалтад 3 алба хаагч суралцаж байгаагаас 2023 оны 06 дугаар сард 2 алба хаагч Дотоод хэргийн Их сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр амжилттай төгссөн.

“Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр “А буюу Маш сайн” үнэлгээтэй үнэлэгдсэн 21 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцөд оруулах санал, материалыг холбогдох алба, нэгжүүдэд хүргэснээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор 7 алба хаагч тасаг, хэсгийн даргын болон чиглэлийн ахлахын албан тушаалын, 10 алба хаагч ахлах албан тушаалын, 3 алба хаагч офицерын, нийт 20 алба хаагч албан тушаалын нөөцөд бүртгэгдэж, үүнээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/267 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал шатлан дэвшүүлэх, багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох (код 909) журам”-ын дагуу 4 алба хаагчийг тасаг, хэсгийн даргаар, 5 алба хаагчийг ахлахын, 3 алба хаагчийг офицер албан тушаалд дэвшүүлэхээр санал хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/172 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалт”-д нөөцөд бүртгэгдсэн 20 алба хаагч (police.gosmart.mn) платформоор шалгалтад хамрагдаж сертификат олгуулсан.

1.3. Алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дотооддоо зохион байгуулсан сургалт

Цагдаагийн газрын 2023 оны албаны сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 48 сэдвийн 79 багц цагийн сургалт зохион байгуулахаар баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 7 хоног бүрийн Лхагва гарагийн 20.00-22.00 цагийн, Пүрэв гарагийн 16.00-18.00 цагийн хооронд сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулж хэвшсэн.

Энэ хугацаанд 30 удаагийн 33 цагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 3563 алба хаагч хамрагдсан. Цахим сургалтын “eSurgalt” санд зохион байгуулсан сургалт бүрийг шивж оруулсан.

Тайлангийн хугацаанд 16 сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтын видео кино, бичлэг 11 удаа үзүүлж, 19 материалыг хуулбарлан тарааж, сургалтын зардал, алба хаагчдын сургалтад хамрагдах үеийн хоолны зардалд 375.000 (гурван зуун далан таван мянга) төгрөгийг зарцуулсан.

Цагдаагийн газрын алба хаагчдын илтгэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр өглөөний хоногийн мэдээллийн дараа алба хаагч нэг бүр батлагдсан хуваарийн дагуу мэдээллийг хийж хэвшсэн.

 “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөн” сургалтад газрын дарга, цагдаагийн хурандаа А.Алтанцоож танхимаар, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тасгийн дарга нар цахимаар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хамрагдсан.

Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” арга зүйн сургалтын 2023 оны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн албаны шинэтгэл, сонгон шалгаруулалтын зохицуулалт” сэдэвт 5 удаагийн сургалтад хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэцэгмаа хамрагдсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, алба хаагчдын хууль ёсны эрхийг хангах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг харгалзан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/267 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох (код-909) журам”, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24/94 дугаартай албан бичгийн хавсралтад нэр заагдсан 20 алба хаагчийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрүүдэд цахим сургалтын (police.gosmart.mn) платформоор сургалтад хамруулж, шалгалтад хамруулж сертификат олгуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24/125 дугаартай албан бичгийн дагуу “Ёс суртахуун-төлөвшил хандлага” төлбөрт сургалтад 10 алба хаагч хамрагдсан.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий аймгийн цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Экологийн цагдаагийн алба, Лондоны амьтан судлалын Монгол дахь төлөөллийн газартай хамтарсан “Смарт локейшн” программ ашиглаж эргүүл, хяналт шалгалт зохион байгуулах чиглэлээр цахим сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Олон нийтийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Дэлгэрхишиг нь “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх”, “Олон улсын нөхцөл байдал” сэдвийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр алба хаагч нарт сургалт орсон. Уг сургалтад танхимаар 55 алба хаагч, ZOOM программ ашиглан 23 сум 1 тосгоноос хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, экологийн асуудал хариуцсан байцаагч нар хамрагдсан.

Төрийн байгууллагын 100 гаруй удирдлагууд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үзэл санаа, зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болох сургалтад цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Алтанцоож 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрүүдэд хамрагдсан.

Долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад ахлах, офицер, ахлагч албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдыг хуваарьт оруулан шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн актын талаар мэдээлэл бэлтгэж, алба хаагчдад хүргэх ажлыг тогтмолжуулсан.

Хэсгийн төлөөлөгч, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шүүх, прокурорын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг судалж, шийдвэрлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд сумдын хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг прокурорын байгууллагатай хамтран зохион байгуулсан.

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ахлагч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж, 9 сэдвийн хүрээнд сургалт орж, прокурорын байгууллагаас мэдээлэл хийлгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А248 дугаар тушаалаар баталсан “Алба хаагчийн мэргэжлийн зэргийн сургалтад хамруулах, шалгалт авах (код948) журам”-ыг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Энэ үеэр аймгийн таеквондогийн олимпын “Хүчит шонхор” клубийн тамирчид үзүүлэх тоглолт хийсэн.

Алба хаагч, ажилтны (25-34, 35-44, 45-54, 55-64 нас) зайлшгүй хийх ажлын байрны дасгал, хөдөлгөөнийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооноос гаргасан бичлэгийг алба хаагчдын албаны компьютерт хуулбарлан тарааж,  ажлын байранд хийх дасгалыг хийж хэвшүүлсэн.

Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэцэгмаа нь алба хаагч нарт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн талаар болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ээр тус тус сургалт зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5д/3097 дугаартай албан бичгийн дагуу тус газрын алба хаагчид “Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 27001:2013 стандартын мэдлэг, ойлголт өгөх” сургалтад цахимаар хамрагдсан.

Эрин систем, санхүүгийн программд нэвтэрч байгаатай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан сургалтыг зохион байгуулсан. Сургалтад тус газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэцогт, нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнх-Очир, нярав цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Лхагважав нар цахимаар хамрагдсан.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Отгонхуяг нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зохион байгуулагдсан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагчийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтад хамрагдсан.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/307 дугаартай албан бичгийн дагуу Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Батбаатар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журмыг хэрэгжүүлэх сургагч багшийн давтан (мэргэшүүлэх) сургалт”-д 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хугацаанд хамрагдсан.

“Хөвсгөл аймгийн 2020-2024 онд хөгжүүлэх хөгжлийн бодлого” сургалтад 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Ганзориг хамрагдсан.

Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнгөнзагас, аймгийн прокурорын газрын зөрчлийн ахлах прокурор н.Буяндалай нар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагч нарт “Зөрчил шалган шийдвэрлэхэд гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.2 “Салбарын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, шалтгаан нөхцөлийг арилгасан байх” заалтын хүрээнд зохиогдсон хэлэлцүүлгийн хөтөлбөрийг гарган цагдаагийн газрын даргаар батлуулж, хэлэлцүүлэгт бүтцийн нэгжийн тасгийн дарга нар хяналт тавьж ажилласан.

Сургалт, зөвлөгөөнийг 2023 оны  05 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагаас 17:00 цагийн хооронд тус газрын хурлын танхимд зохион байгуулж, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг ZOOM программ ашиглан цахимаар хамруулсан.

Уг сургалтад Хүний эрхийн комиссын Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн референт М.Тунгалагмөрөн, Аймгийн хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш, тус газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Дашцоож нар алба хаагч нарт мэдээлэл, сургалтыг зохион байгуулсан.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгахад анхаарах асуудал” сэдэвт 1.5 багц цагийн сургалтад тус газрын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Б.Батзаяа, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батсүх, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болдсайхан, цагдаагийн дэслэгч Б.Ганболд нар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/118 дугаартай тушаалаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулсан.   

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоож, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхсувд нар зохион байгуулж, сургалтад Баянхонгор аймгийн цагдаагийн газрын 8 алба хаагч, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 5, Булган аймгийн цагдаагийн газрын 4, Архангай аймгийн цагдаагийн газрын 12 алба хаагч тус тус хамрагдсан.

Сэтгэл зүйч Я.Батхүүг цахимаар урьж оролцуулан алба хаагчдад “Soft skills буюу хувь хүний ур чадварыг хөгжүүлэх нь” “Стрессийг даван туулах арга зүй” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу эмэгтэй офицеруудын нэгдсэн уулзалт”-д гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Шижиртуяа, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Хулан, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Үүрийнжавхлан нар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хамрагдсан.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв (103)-тэй хамтран “Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх” сэдэвт танхимын болон дадлагын сургалтыг зохион байгуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам”-ын хүрээнд алба хаагчдын дунд дадлага, сургалтыг 2 улирал дараалан зохион байгуулсан.

Тус газрын 37 алба хаагч “Жем” хүчний 5 төрөлтийн клубт, 12 алба хаагч дугуйн спортоор чөлөөт цагаараа хичээллэж хэвшсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэх хангах журам”-ын дагуу зохион байгуулагдах (мэргэшүүлэх) сургалтын буудлагын дадлага, сургуулилтыг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн буудлагын полигонд зохион байгуулсан.

1.4. Төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулагдсан сургалт уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнд алба хаагчдыг хамруулсан байдал

Алаг-Эрдэнэ, Хатгал сумдад зохион байгуулагдсан “Залуу малчин гэр бүлийн зөвлөгөөн”-д оролцож “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөөнд нийт 98 малчин гэр бүл хамрагдсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр Ханх сум, Чандмань-Өндөр сум, Түнэл сум, Мөрөн сумын Хилийн цэргийн 0257-р анги, Зэвсэгт хүчний 321-р анги, Мөрөн сум 1-р багийн өрхийн эмнэлэг нийт 502 төрийн алба хаагч болон ажилчдад тус тус сургалтыг зохион байгуулсан. Эрүүлжүүлэх саатуулах байранд байгаа баривчлагдсан иргэдэд “Зан үйлд нөлөөлөх” сургалтыг 11 удаа давхардсан тоогоор 196 иргэнд сургалт зохион байгуулсан.

Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газар, “Сүүн тахилт” төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сумын залуу хосуудад “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоо”, “Архины хамаарал” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийгдсэн.

Түнэл сумын Засаг даргын тамгын газартай хамтран төрийн алба хаагчдын дунд “Архины хор уршиг”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд  “Дэвжээ” тэмцээнийг энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан.

Насан туршийн боловсролын газартай хамтран 03 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд сурагчдад “Хорт зуршлаас ангид”, “Хүрэхүйн тухай ойлголт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас зохион байгуулсан “Анзаар” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймагт 03 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахад хамтран ажиллаж 64 байгууллагын 1857 алба хаагч, иргэдийг хамруулсан.Төрийн ба төрийн бус байгууллага, коллеж, ерөнхий боловсролын сургууль, хувийн хэвшил, 13 суманд 56 удаагийн сургалтыг зохион байгуулж 8732 ажилтан албан хаагч, багш сурагч, иргэд хамрагдсан байна.

Хөвсгөл аймагт "Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулалтыг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын үеийн удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, тактик, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт сэдвийн хүрээнд 03 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Сургалтад тус газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, албаны бэлэн байдлыг хангаж ажилласан.

Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Тариалан сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын эцэг эхийн “Хүртээмжтэй хайрлая” зөвлөгөөнийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо”, “Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Эцэг эхийн хүмүүжлийн хэв маяг хүүхдэд нөлөөлөх нь”, “Сэтгэл хөдлөлөө удирдах”, “Хүүхэдтэй харилцах онцлог” цагдаагийн алба хаагчид болон сэтгэл зүйчид мэдээлэл хийгдсэн.

“Бидний үйл ажиллагаа–Таны нүдээр” уриатай Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцож, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг 317 хүнд сурталчлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 270 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа. Төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагч нарт нийт 32 удаагийн сургалтыг зохион байгуулан 4082 хүн хамрагдсан.

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдыг гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй арга зүйн бүсчилсэн сургалтыг Тус цагдаагийн газарт зохион байгууллалаа. Энэхүү сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид (11 алба хаагч) хамрагдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй мөрдөн шалгах ажиллагаа гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээлэл шалгахад хүний эрхийн мэдрэмжтэй, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлаж байгаагаараа онцлогтой.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран малчдын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад нийт 23 сумын 454 малчин иргэд хамрагдаж тус газраас мал хулгайлах гэмт хэрэг, малчид малаа хариулгатай байлгаж улсын чанартай магистрал замд мал бэлчээхгүй байх, малыг чиптэй болгох, мал, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулахдаа гарал үүслийн бичигтэй байх, туслах малчин гаднаас ажиллуулахдаа сумын цагдаагийн хэсэгт бүртгүүлж хэвших талаар сургалт хийсэн. Малын хулгайн чиглэлээр 4 төрлийн 500 ширхэг санамж тараасан.

1.5. Зохион байгуулсан соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ

Цагдаагийн газрын хэмжээнд зохиогдох соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд 2 бүлэг, 18 ажил, арга хэмжээ багтаан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар алба хаагчдыг мэдээллээр хангах зорилгоор 7 хоногт 1 удаа өглөөний рапорт ярианы дараа танилцуулж хэвшсэн.

Тайлангийн хугацаанд хууль, тогтоомж, төрийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийн талаар нийт 88 удаагийн  сургалтад давхардсан тоогоор 11490 алба хаагч, улс орны болон гадаад орны хууль сахиулах байгууллагын шинэлэг арга  барил, дэвшилтэт техник, технологийн талаар 3 удаагийн мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 423 алба хаагч, түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаарх мэдээллийг 1 удаа 140 алба хаагч тус тус хүргэж ажилласан.

 “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг” сэдвээр эсээ бичсэн 1 алба хаагчийн мэдээллийг эсээ бичлэгийн хамт Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Алба хаагчдыг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор гадаад улс орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ололттой тал, зөв туршлагын талаар сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг ахлах албан тушаалтай алба хаагч нар өглөөний нэгдэлтийн үеэр болон цахимаар тогтмол хүргэж хэвшсэн.

Хөвсгөл аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа иргэдийн насны ангилалд сүүлийн 5 жилд дүн шинжилгээ хийхэд  19-24 насны залуучуудын гэмт хэрэгт холбогдогчийн 40 хувийг эзэлж байх тул тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх чиглэлээр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Хилийн 0257-р ангитай хамтран “Иргэн таны эрх үүрэг” хууль сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээг 13 суманд санаачлан зохион байгуулж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад У.Дэлгэрхишигтэй “Анзаар” нэгдсэн арга хэмжээний "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд ашиглагдаж буй арга техник, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1 удаа 140 хүнд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хурлын заланд зохион байгуулсан.

“Ёс зүйтэй алба хаагч” сэдвийн хүрээнд Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Н.Ууганчимэгийг урьж “Ёс зүйтэй эцэг,эх хүүхдийн хүмүүжил” сэдвээр 1 цагийн лекц оруулж алба хаагч нарын дунд санал асуулга, ярилцлагын маягаар чөлөөтэй санал солилцон ажилласан.

Цагдаагийн ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулж, гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын 2023 оны I улирлын Сахилга, ёс зүй, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг (2023.04.05-ны) танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр алба хаагч нарт сэтгэл судлаач Я.Батхүү "Харилцаа, хандлага" сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн.

Зөвлөгөөний үеэр сахилга, ёс зүй, ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажилласан 2 алба хаагчдад  “Талархал”-ыг  гардууллаа.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Аймгийн прокурорын газартай хамтран хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэх, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдад шагнал урамшуулал олгож, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор “Шийдвэрлэлт 2023” болзолт уралдаан (аян)-ыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж, удирдамж, дүгнэх аргачлалыг баталж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий нэгжийн тасгийн дарга нарт гардуулан өгөх ажиллагааг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний хүрээнд хамт олноо хошуучлан ажилласан тасаг 1, тасаг бүрээс 2 алба хаагч, хэсгийн төлөөлөгч нараас 1 алба хаагч, прокурорын байгууллагаас 3 алба хаагчийг тус тус өндөр хэмжээний шагналаар шагнаж, урамшуулахаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд саналаа хүргүүлж, төсвийг батлуулсан болно

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын дунд зохион байгуулсан Мөрдөстэй бүсгүйчүүд тэмцээнд тус цагдаагийн газрын эмэгтэй баг оролцож 3 дугаар байранд шалгарсан.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын спортын цогцолбор тэмцээний зохион байгуулагдлаа. “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг спортын цогцолбор тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. 

Тэмцээнд Сагсан бөмбөг, Волейбол, Цэрэгжлийн буухиа, Үндэсний бөх, Шатар зэрэг 5 төрлөөр 300 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

  • Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Тэргүүн байр
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Гутгаар байр
  • Гар бөмбөгийн эрэгтэй  төрөлд Дэд байр
  • Үндэсний бөхийн тэмцээнд Гутгаар байранд тус тус шалгарлаа.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор тус цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнэ шалгарсан.

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд “Марш тактик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрүүлжүүлэх саатуулах байрны дарга эмч, цагдаагийн ахмад Б.Мягмардоржоор ахлуулсан 9 алба хаагч амжилттай оролцож, 4 дүгээр байранд шалгарсан.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу цагдаагийн газрын аварга шалгаруулах “Гар бөмбөг (ахмад ажилтнууд)”, “Туухай өргөлт”, “Хүчний 3 төрөлт”, “Дартс”, “Цагдаа бэлтгэлжилт, “Буудлага”, “Цахим спорт”, “3vs3 сагсан бөмбөг”, “Хөл бөмбөг” “Марш тактик”-ийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан.

Цагдаагийн газрын аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнээс шалгарсан 6 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны Туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны агентлагуудын аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын сагсан бөмбөгийн шигшээ багт холбоо мэдээллийн ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай, харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Алтаншагай,  хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхжил нар дуудагдаж, цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж оролцсон.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны “Үндэсний бөхийн сорилго барилдаан”-нд Алаг-Эрдэнэ сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Өлзийсайхан, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Батбаатар, замын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Баасанбаяр нар оролцсон. Сорилго барилдаан амжилттай оролцсон Алаг-Эрдэнэ сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Өлзийсайхан Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн оролцохоор бэлтгэлд хамрагдаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас цагдаагийн алба хаагчдын соёлын боловсролыг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, алба хаагчдыг сурталчлан таниулах ажлын хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нэрэмжит дууны анхдугаар уралдаанд тус газраас 3 алба хаагч оролцсон ба эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Батбаатар, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Даваацэрэн нар 2 дугаар шатанд шалгарч, гала тоглолтод оролцсон.

XVII жарны “Үзэсгэлэн болгог

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна