/ / ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлж, дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

 

Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар:

 

Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:

Цагдаагийн албаны тухай хууль, дагалдан нэмэлт, өөрчлөлт орсон бусад хуулиуд болон шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт нийцүүлэн алба хаагчдын үйл ажиллагааг жигдрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Хууль зүйн сайдын 2013 оны А/266, А/276 дугаар тушаалуудаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц батлагдсны дагуу. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар тус Цагдаагийн газрын бүтэц, орон тоог шинэчилэн баталж, мөн бүтэц, орон тоонд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар офицер бүрэлдэхүүнийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилж, албан тушаалын цол олгов. Цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр тушаалаар ахлагч бүрэлдэхүүний ажлаас чөлөөлж албан тушаалд томилж, албан тушаалын цол олголоо.

-“Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм, Цагдаагийн хүрээний дүрэм батлах тухай”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм батлах тухай”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам, хувцасны загвар батлах тухай”,“Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлт, үнэмлэхний загвар батлах тухай”, “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, тавьж олгох журам батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын

даргын тушаалууд батлагдаж ирүүлсэн тул алба хаагч нарт сургалтыг зохион байгуулж ажилласан.

Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн алба хаагчдын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолоор цагдаагийн алба хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн батлуулагдсан тул цагдаагийн газрын алба хаагчдын цалингийн зэрэглэл, нэмэгдлийг шинэчилэн тогтоож 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн.

Ухаалаг төрийн зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион явуулсан. Хэлэлцүүлгийн үеэр алба хаагчдын гаргасан санал, санаачилга, шийдвэрийг үндэслэн Цагдаагийн Ерөнхий Газраас  ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр 6 бүлэг, 39 заалттай ажлын төлөвлөгөө боловсруулж ирүүлснийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж,  биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Гантулга, цагдаагийн ахмад Ц.Жамбалдорж, Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Шаарий нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Өмнөд Суданд алба хаах цэргийн багт оролцож алба хааж ирсэн. 

Энэ хугацаанд тус цагдаагийн газрын алба хаагчдаас гадаад улсад сургалтанд Оросын Холбооны Улсад Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, БНХАУ-ын Хөх хотод болсон сургалтанд Мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ю.Одгэрэл нар хамрагдсан өөр алба хаагч гадаад улсад сургалтанд хамрагдаагүй болно

Цагдаагийн газрын алба хаагчдын нэгдүгээр улирлын сургалт, зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын ивээл дор 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс мөн сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 5.6 сая төгрөгийг зарцуулж ажилласан нь ихээхэн ач холбогдолтой ажил боллоо. Сургалтыг шинэчилэн батлагдсан хууль тогтоомж, заавар, журамд нийцүүлэн явуулж үр дүнг тухай бүрт нь тооцож ажилласан болно.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар:

 

Цагдаагийн Ерөнхий Газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт, Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний заалт, өмнөх онуудад зохион байгуулсан ажлын үр дүн болон дутагдалтай зүйлүүдэд дүгнэлт хийж ажлын төлөвлөгөөндөө тусган алба хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн итгэл үнэмшлийг бий болгох, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан болно. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг аймгийн төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай холбон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй ажил болсныг тэмдэглэж байна.

Тасаг албад 7 хоног бүрийн Мягмар гарагт хийсэн ажлаа нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, үнэлэлт дүгнэлт өгч дараагийн 7 хоногт хийх ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар сар, улирал бүр өөрийн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын 2 гишүүд болон тус аймгийн Засаг дарга, Хууль зүйн хэлтэс, сумдын Засаг дарга нарт санал мэдээлэл хүргүүлэн тэдний дэмжлэг туслалцааг авч байна.

Аймгийн нутаг дэвсгэрт тус Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, иргэдийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд зохиох ажлын үндсэн чиглэлийг боловсруулж аймгийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга, Засаг даргаар батлуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаа.

Хүнд онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, мөрдөн байцаалтын нотлох үйл ажиллагааг боловсронгуй болгох, мөрдөн байцаагч болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор дүрс, дууны бичлэг хийдэг өдөр шөнийн хяналтын камер бүхий байцаалтын өрөөг байгуулан ажиллаж явц байдалд нь Мөрдөн байцаах тасгийн даргын өрөөнөөс тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн 2013 оны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан зохиох ажлын чиглэл, тухайн нутаг дэвсгэр дээр тулгамдсан анхаарах асуудлыг олон нийттэй зөвлөж хамтран шийдвэрлэх зорилгоор 24 сумын Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга, зохицуулах салбар зөвлөлийн дарга, Засаг дарга нарыг оролцуулан “Зөвлөлдөх уулзалт” зохион байгуулж хамтран ажиллах чиглэлээ оны эхэнд харилцан тодорхойлсон нь сум, багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах ГХУС ажлыг эрчимжүүлж мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад чухал нөлөө үзүүлэхүйц арга хэмжээ боллоо.

Тайлангийн хугацаанд цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцах Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар батлуулсан удирдамжийн дагуу алба хаагч нарт төр, засгийн бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэх алба хаагчдын санал бодлыг сонсох ажлыг Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Одсүрэн  2 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Одоогоор тус цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын орон тоо дутуу үйл ажиллагаа явуулж байна. Ажил хавсарч гүйцэтгэж байгаа алба хаагч байхгүй.

Тайлангийн хугацаанд нийт Цагдаагийн хэсгийн даргаар 1, ахлах байцаагчаар 4, офицерын бүрэлдэхүүнд шинээр 6 алба хаагчийг томилж, 2 алба хаагч цэргийн байнгын тэтгэвэрт гарч, 2 алба хаагч шинээр байгуулагдсан Тахарын Ерөнхий Газарт өөрийн хүсэлтээр шилжиж ажилласан байна.

Төрийн алба хаагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд тэнцэж нөөцөд байсан 5 иргэнийг цагдаагийн албан тушаалд шинээр томилж цагдаагийн газрын даргын тушаалаар халамжлан хүмүүжүүлэгчийг томилуулж дадлагажих ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Сар бүрийн ажил дүгнэх цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар алба хаагчдыг хэрхэн ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар нэг бүрчилэн хэлэлцэж, дарга нарын хүнтэйгээ ажиллах ажиллагааг сайжруулж ажиллах талаар цагдаагийн газрын дарга, дэд дарга нар ажлын чиглэл өгөх ажлыг тогтмолжуулсан.

Энэ хугацаанд ажил дүгнэх шалгуур үзүүлэлт хангаж ажиллаж байгаа 18 алба хаагчийн сарын үндсэн цалинг 5 хувиар, 82 алба хаагчийн цалинг 10 хувь, 60 алба хаагчийн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар нэмж, 54 алба хаагчийн цалинг 5 хувиар, 36 алба хаагчийн цалинг 10 хувиар, 2 алба хаагчийн цалинг 15 хувиар, 2 алба хаагчийн цалинг 20 хувиар тус тус хасч олгосон байна.

Гэмт хэрэг илрүүлсэн, оргодол этгээд баривчилсан 17 алба хаагчийг цалингийн 5 хувиар, 58 алба хаагчийн цалинг 10 хувиар, 2 алба хаагчийн цалинг 20 хувиар тус тус нэмж шагнаж урамшуулсан байна. Алба хаагчдын ажлыг сар бүр дүгнэж хамт олны хурлаар хэлэлцэж цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж байна.

Алба хаагчдын ажлыг сар бүр дүгнэж хамт олны хурлаар хэлэлцэж цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж байна. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “В” буюу “Сайн” үнэлгээтэйгээр биелүүлсэн 44 алба хаагчийн цалинг 15 хувиар, “А” буюу “Маш сайн” үнэлгээтэйгээр биелүүлсэн 30 алба хаагчийн албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 25 хувиар тус тус нэмэгдүүлж олгосон байна.

Цагдаагийн газрын алба хаагчдаас Дотоод хэргийн их сургууль болон бусад их, дээд сургуулийн магистрантурын сургалтанд 7 алба хаагч, Хууль сахиулах их сургуулийн баклаврын сургалтанд 8  алба хаагч тус тус суралцаж байна.

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн хүндэт медаль”-аар 3, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 15, “Хүндэт жуух бичиг”-ээр 9, “Спортын алдар” тэмдгээр 1, Батлан хамгаалах яамны “Дайчин алдар” “Эх орны төлөө” медалиар 12, Хөвсгөл аймгийн “ Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 10, Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”-аар 6, Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Баярын бичиг”-ээр 5 алба хаагчийг шагнаж, урамшуулав. Их-Уул сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Бат-Эрдэнэ Спорт, аялал жуучлалын сайдын тушаалаар Сагсан бөмбөгийн спортын “ Спортын мастер” цол тэмдгээр  тус тус шагнагдсан байна.

Цагдаагийн газрын алба хаагчдын хүүхдүүдээс сурлага, хүмүүжил, урлаг спортын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн 2 сурагчийг “Шилдэг сурагч”-аар тодруулахад Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баатарын хүү Б.Амгаланбаатар, Захиргааны тоо бүртгэгч, цагдаагийн ахлагч Б.Цэрмаагийн охин Х.Алтанхүү нар шалгарч хүүхдийн зусланд 10 хоногийн хугацаагаар амрах эрхийн бичгээр шагнууллаа.   

Цагдаагийн газрын гэр бүлийн гишүүдээс хагас бүтэн жилийн ажлын үр дүнгээр офицер, ахлагч алба хаагчдын гэр бүл тус бүр нэгийг цагдаагийн газрын халамжит ханиар шалгаруулж хэвшээд байна. 2014 оны хагас жилээр Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Уртбаярын гэр бүл Я.Эрдэнэтунгалаг, Эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Майнбаярын эхнэр А.Алтангоо нар, 2014 оны бүтэн жилээр Баянзүрх сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Сайпилмуликын гэр бүл И.Мандат, Саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Шаарийгийн гэр бүл Х.Хишигдэлгэр нар  тус тус шалгарч нөхрийн сарын үндсэн цалингийн 50 хувь өргөмжлөлийн хамт шагнаж урамшуулсан байна.

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан нийт 48  алба хаагч, үүн‎‎ээс 31 офицер,  ахлагч 16, энгийн алба хаагч 1 байна. Сахилгын зөрчил гаргасан 34 алба хаагчийн цалинг бууруулж, 11 алба хаагчид сануулах, 1 алба хаагчийн цолны нэмэгдэл хасч, 2 алба хаагчийг ажлаас дутагдлаар халж хөдөлмөрийн гэрээ цуцалсан байна.

Тайлангийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төвд болон Цагдаагийн Ерөнхий Газрын 126 дугаар утсаар болон бусад хэлбэрээр цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой  74 алба хаагчид холбогдох 46 гомдол, мэдээлэлд албаны шалгалтыг явуулж хариуг гомдол гаргагчид хүргүүлж ажиллажээ. Албан шалгалт явуулсан гомдол мэдээллийг авч үзвэл: Иргэдтэй зүй бус харьцсан 8, Иргэдээс ирүүлж байгаа гомдол мэдээллийг шалгах хугацаа алдсан-5, Хариуцсан ажилдаа хайнга хандсан 9, Үнэт цаас үрэгдүүлсэн 1, Байгууллагын эд хөрөнгө дутагдуулсан 2, Хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг чирэгдүүлсэн 3, Харъяалалын бус хэрэг маргаанд оролцсон 1, Архидан согтуурсан -5, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2, захиргааны хэрэг материалыг шалгахдаа зөрчил дутагдал гаргасан 1, Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдэд тавих хяналтын шатанд гаргасан зөрчил 2,  Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эрэн сурвалжлах ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан 1, жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагааны журмыг зөрчсөн 2, Эрүүлжүүлэх баривчлах байрны дотоод журам зөрчсөн 1, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил 3 тус тус  бүртгэгджээ.

Цагдаагийн газрын 111 алба хаагчийн 2013 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч, нэгтгэн тайланг хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн газарт анх орох болон албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 14 алба хаагчийн урьдчилсан мэдүүлэгт дүгнэлт гаргуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

 

Гурав. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам

хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн

хэрэгжилтийн талаар:

 

 Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, 2014 онд дараах ажлыг гүйцэтгэв. Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр: 

2014 оны 04 дүгээр сарын 16-наас 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналтад тавих тухай” хэрэгжилтийг хангах зорилгоор тэсрэх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглаж тэсэлгээний ажил эрхэлдэг 3 аж ахуйн нэгжийг хамруулсан хяналт шалгалт зохион явуулсан.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газартай хамтарч бүсчилсэн зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулж ажилласан. Дээрх байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч Түнэл, Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдад ажиллаж 485 иргэдтэй уулзалт хийж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулж, санамж, сэрэмжлүүлэг 250 ширхэгийг тарааж, малын хулгайн гэмт хэргийн талаарх мэдээллийг хэсгийн төлөөлөгч нарт болон цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд цаг алдалгүйгээр мэдэгдэж байх талаар мэдээллийг өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилласан.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах чиглэлээр хүүхдийн байцаагч нар Аймгийн “Скай”, “Лха” “Шинэ Хөвсгөл” телевизүүдээр 3 удаа мэдээлэл хийж ажилласан цаашид хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зоилгоор ашиглахаас хамгаалах чиглэлээр боловсрол соёлын газар, хүүхдийн төлөө төвтэй хамтран ажиллаж байна.  Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 4050 сурагчдад ухуулга сурталчилгаа хийж ажилласан. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 5 төрлийн санамж, сэрэмжлүүлэг 800 ширхэгийг хэвлүүлж тараасан.

 “ Хүчирхийлэл хяналт” арга хэмжээний хүрээнд хүчирхийлэл үйлдэгчдийг олж тогтоох, иргэдийн дунд хүчирхийлэлд өртөхөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар санал асуулгын хайрцаг 13 байгууллага аж ахуйн нэгжээр аялуулж 2121 дугаарын утсыг ажлуулж иргэдээс санал хүсэлтийг авч ажилласан.

 Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн  6-11 дүгээр ангийн  288 сурагчдад насанд хүрээгүй хүнээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн ойлголт, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудын зарим заалтаар  яриа таниулга хийж,  “Гэртээ харих юм сан“, “Нэг л алдвал”, “ Миний сургууль надаас хол байна даа” баримтат кино үзүүлэн, 10 төрлийн 650 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараан, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдсон, орж болзошгүй сурагч бүртэй уулзаж зөвлөгөө өгч  ажиллаа. 

Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 2 өдрийн “ Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж цагдаагийн газраас 25 алба хаагч оролцсон.  

Бие бүрэлдэхүүний дунд Хүн худалдах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчтой харьцах болон бусад гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчтой хэрхэн харьцах чиглэлээр  өмгөөлөгчдийн холбоо, Дэлхийн зөн олон улсын Хөвсгөл аймаг дахь салбартай хамтарсан 2 удаагийн  сургалт ярилцлага зохиосон.Мөн сум орон нутгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа, сургуулийн нийгмийн ажилтнуудад аймгийн хүүхэд хамгааллыг хороотой хамтарч энэ чиглэлийн 2 өдрийн сургалтыг зохион явууллаа.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, ялангуяа хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, ан агнуур, ойн тухай хууль тогтоомж зөрчих зэрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, нотлох баримтын эх сурвалжийг тогтоох зорилгоор 102 үйлдлийг илрүүлэн шалгаж хойшлуулшгүй ажиллагаа явуулсанаас  19-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 83 үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн  үйлдэлд ойн тухай хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авахуулахаар 46 хүнд холбогдох материалыг түр саатуулсан тээврийн хэрэгсэл модны хамт Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Аймгийн  төвд үйл ажиллагаа явуулж буй хөрөө рамуудад  Мэргэжлийн хяналтын газар,  Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтнүүдтэй хамтран 9 удаа үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчлийн дагуу 1 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Мөн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа газруудад 12 суманд 12 удаа шалгаж ажилласан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар “ Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сан” бүрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр:  Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийг батлуулж ирүүлсний дагуу Аймгийн Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн дэргэд Иргэний зөвлөл байгуулах ажлыг хамтран зохион байгуулж, туслалцаа дэмжлэг үзүүлж,  Иргэний зөвлөлтэй хамтран ажиллах ажилтныг томилж ажиллаж цагдаагийн газрын хагас бүтэн жилийн тайлан хүргүүлээд байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 383 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг тус тус батлагдсан.

Мөн Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн  “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ы ажиллах орон тоог баг бүрт 1,  бүгд 36 ажилтан  байхаар төлөвлөн саналаа оруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 78 тоот тогтоолоор   батлуулсан.  Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтыг  2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүртэлх хугацаанд танхимын сургалтанд 40 цаг, дадлагажих чиглэлийн сургалтанд 80 цагийн хугацаанд зохион байгуулж ажиллаа.

Хөвсгөл аймгийн төвд архи согтуурууулах ундаагаар үйлчилгээ явуулдаг караоке баар, зоогийн газруудаар “Илрүүлэлт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж нийт 332 цэг салбараар шөнийн эргүүлийн цагдаа нартай хамтран шалгалт хийж 15 зөрчил илрүүлэн, 15 иргэнийг 250000 мянган төгрөгөөр торгож, хугацаа дууссан 471,6 литр пивийг хурааж харъяаллын дагуу шилжүүлэн ажилласан. Аймгийн Эрүүл мэндийн газар, Сэтгэц наркологын тасаг, Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтэс, Мөрөн сумын тамгийн газар ,” Гэрэлт ирээдүй”,” Төрийн бус байгууллага, “Сүүн тахилт” “Төрийн бус байгууллага“ “ Дэлгэрмөрөн цуглаан”-тай хамтран Архигүй ирээдүйг бид бүтээнэ нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” санаачлага, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн эрүү хэв журмын нөхцөл, хүн амын эрүүл мэндийн байдалд үндэслэн “Архигүй ирээдүйг бид бүтээнэ” аянг зохион байгуулж байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн болон биеэ авч явах чадваргүй болсон 2323 хүнийг “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай”  хуульд заасны дагуу эрүүлжүүлж, Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран болон дангаараа согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 555 цэг салбарыг хамруулан 6 удаа үзлэг шалгалт хийж 11 зөрчлийг илрүүлэн арилгуулж, зөрчил гаргасан 20 хүнд 448.000 мянган төгрөгийн  торгуулийн шийтгэл оногдуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1563 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлж  1095 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-1 дүгээр заалтаар 06 сараас 2 жилээр хасч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автомашин жолоодсон 468 хүнийг мөн хуулийн 25-6 дугаар заалтаар аймгийн  сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16-4 дүгээр заалтыг үндэслэн 2961 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулж, тасалбараар 6717 хүнийг 16.002.000 төгрөгөөр, шийтгэвэрээр 1420 хүнийг 31.248.000 төгрөгөөр нийт 8137 хүнийг 47.250.000 төгрөгөөр торгожээ.

Мөрөн сумын 13  багийн гудамж, замыг телекамерийн хяналтанд оруулж хөдөлгөөн ихтэй, анхаарал татсан газруудыг камержуулах, гэрэлтүүлгийг сайжруулахад шаардагдах хөрөнгийн талаар судалгаа гаргаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэнээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Бодь электроникс” ХХК-ний  гүйцэтгэлээр 50 цэгт 114 камерийг бүрэн байрлуулж ашиглалтанд оруулсан. Цагдаагийн газарт тусгай өрөө гаргаж камерийн ерөнхий хяналтын систем, тоног төхөөрөмжийг  байрлуулж туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. 

Хэв журмын тасгийн алба хаагчид эргүүлд нийт 49920 цаг 168 офицер, 2445 ахлагч ажиллаж, 165 тээврийн хэрэгсэл, 788 бусад хэрэгсэл ашигласан байна. Мөн 68 офицер, 593 ахлагч, 72 автомашин 375 бусад хэрэгслээр хэв журмын хамгаалалт зохион байгуулсан.  Тайлангийн хугацаанд 36 удаа нэгдсэн, 42 удаа  хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж  явуулсан. Үүнээс 12 арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулав.

Орон нутгийн “Хөвсгөл”, ”Мөрөн”, ”Скай”, ”Чандмань”, “ЛХА”, “Далай ээж” телевизүүдтэй хамтран  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн цаг үе, үйл явдалтай холбогдуулан  сэрэмжлүүлэг,шторк, мэдээ мэдээллийг тухай бүр иргэдэд сурталчилж хүргэсэн ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай мэдээ мэдээлэл сэрэмжлүүлэгийг 7 хоног бүрт 1 удаа, шуурхай мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг тухай бүр нь  олон нийтэд хүргэж  аймгийн хэмжээнд  сүүлийн үед өсөх хандлагатай байгаа  иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэргийн гаралтыг тогтвортой бууруулахад чиглэсэн 11 нэр төрлийн 1500 санамж зөвлөмж, шторк  сэрэмжлүүлэг, зурагт хуудас, гарын авлага, сурталчилгааны материалуудыг тарааж ажиллаа.

  2014 оны 07 дугаар 24-ний өдрөөс  2014 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдсан аймгийн баяр наадам, “Хотгойдын хурд-3” наадмын үеэр баярын талбай, хурдан морины барианы газрын узелуудээр  хулгайн гэмт хэрэг, зөрчил болон  гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг явууллаа.

Мөн орон нутгийн “Хөвсгөл”, ”Мөрөн”, ”Скай”, ”Чандмань”, “ЛХА”, “Далай ээж” телевизүүдтэй хамтран, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай мэдээ мэдээлэл сэрэмжлүүлгийг 7 хоног бүрийн Даваа гариг бүрт, шуурхай мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг

тухай бүр нь  олон нийтэд хүргэж  аймгийн хэмжээнд  сүүлийн үед өсөх хандлагатай байгаа  иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, орон байрны  хулгайн гэмт хэргийн гаралтыг тогтвортой бууруулахад чиглэсэн 8  нэр төрлийн 1650 санамж зөвлөмж, шторк  сэрэмжлүүлэг, зурагт хуудас, гарын авлага, сурталчилгааны материалуудыг   тарааж ажиллаа. Мөн  ”SKY“  телевизтэй хамтран зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Уулзвар”, нэвтрүүлгийг цувралаар, Аймгийн Хөгжимт драмын театр, ”SKY“  телевизтэй хамтран “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлгүүдийг тус тус бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

 Улаанбаатар хотын Авто FM 96.3 радиотой хамтран ажиллах гэрээ байгуулан Хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьчилан сэргийлэх чиглэлээр бэлдсэн санамж, зөвлөгөө, шторкыг хувилан авч Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй Гэр бүлийн радио FM 104.5, Мөрөөдлийн “Мөрөн” FM 101.5 радиогоор нэвтрүүлэн  ажиллаж байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Ардын хувсгалын 93 жил, Аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Хотгойд хурд 2014” хангайн бүсийн даншиг баяр наадмын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хамгаалалтыг зохион байгуулж ажилласан. Баяр наадмын үед замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийн төрөл бүрт олгох 5/A,B,M,D,F/ төрлийн зөвшөөрлийг хэвлүүлэн иргэдэд тараан олгож, баяр наадмын талбайд зогсоолын түр тэмдэг 10 байрлуулж, замын хөдөлгөөнийг баярын талбайн зүүн талын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж хөдөлгөөний эрчмийг сааруулж замыг зохион байгуулж. Баяр наадмын хүчит бөхийн барилдаан болон хурдан морины уралдааны үед хамгаалалтыг зохион байгуулж зөрчил дутагдалгүй ажилласан.

Аймгийн хэмжээнд байгаа онц чухал обьектууд болох 32 банкны салбар, 2 тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж, 1 эрчим хүч түгээх дэд станц, 1- харилцаа холбооны газар, 16-Шатахуун түгээх станц, 31 цэвэр усны станц, худагуудад урьдчилсан хяналт шалгалт явуулж ажиллаа.

Мөрөн суманд зохион байгууллагдсан уяачдын холбооны бооцоот морины уралдааны хамгаалалтанд 4 удаа 24 тээврийн хэрэгсэлтэйгээр 250 алба хаагч хамгаалалт зохицуулалт хийсэн.

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа “ Оюу толгой “ төслийн хүрээнд иргэдийг сургалтанд хамруулах ажиллагааны хамгаалалтанд Улаанбаатар хотын чиглэлд 1 алба хаагч ажилласан.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан сургалт, зөвлөгөөнд хамрагдахад хамгаалалтанд 1 алба хаагч Сэлэнгэ аймгийн чиглэлд ажилласан.

Галт, Шинэ-Идэр, Тосонцэнгэл сумдын 90 жилийн ой, Алангоо хатны баярын  хамгаалалт, зохицуулалтанд Мөн 28 офицер, 93 ахлагч, 12 автомашин 175 бусад хэрэгслээр хэв журмын хамгаалалт зохион байгуулсан.

Шүүхийн шийдвэрээр чанга, жирийн, эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн 23  ялтанг 5 удаагийн ачлагаар Хөвсгөл аймгийн Хорих 443 дүгээр ангийн цагдан хорих байрнаас Улаанбаатар хот дахь дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих ангид ямар нэгэн зөрчил дутагдалгүй хуяглан хүргэж өгсөн болно.Сум дундын 27 дугаар шүүхэд эрүүгийн хэргийн анхан шатны 187 шүүх хурал, шүүгч, шүүгдэгчийн  аюулгүй байдлыг хангаж, 249 шүүгдэгчийг хуяглан хүргэж, Эрүүгийн давж заалдах шатны 8 дугаар шүүхэд 38 шүүх хуралд  мөн аюулгүй байдлыг ханган 71 шүүгдэгчийг хуяглан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгсөн. Сум дундын 27 дугаар шүүх болон иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхэд иргэний 530, захиргааны хэргийн 18 дугаар шүүхийн 56 хурлын аюулгүй байдлыг хангаж нийт 320 шүүгдэгчийг хуяглан хүргэж ажилласан байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос  урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх, Мөрөн хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ”Баяр наадам”, Хөдөлгөөний хурд-Зам”, “Хот хооронд-Зорчигч тээвэр”, “Эрдмийн баяр, “Мотоцикл-Хамгаалах малгай”, “Согтуу жолооч”, “Ургац” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион явуулж үр дүнг тооцсон. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 6 төрлийн 1400 ширхэг санамж сэрэмжлүүлэг хэвлүүлэн тарааж, орон нутгийн “ЛХА”, ”Мөрөн”, “Чандмань” телевизүүдээр мэдээлэл хийсэн. “Эрдмийн баяр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүрээнд жолооч бэлтгэх автосургуулийн давхарсан тоогоор 120 багш, сурагчидтай хамтран Мөрөн сумын хөдөлгөөний эрчим ихтэй гол замууд болон ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох уулзвар гарцуудын орчим явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулж хяналт шалгалтанд ажилласан.

 

 Дөрөв. Эрүүгийн болон хэв журмын нөхцөл

байдлын талаар:

 

2014  оны  жилийн эцсийн  байдлаар  иргэд, аж  ахуй  нэгж,  байгууллагаас  гэмт хэрэг  захиргааны  зөрчлийн  шинжтэй  8243  өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж, алба хаагчид эргүүл шалгалтын явцад 16508 зөрчлийг илрүүлэн нийт 16508 гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 8243 гомдол мэдээлэл хүлээн авсаны 2566 нь гэмт хэргийн шинжтэйг шалган 730 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1765-г эрүүгийн хэрэг  үүсгэхээс татгалзах саналтайгаар  аймгийн  Прокурорын  газар  хүргүүлсэн. 16508 зөрчилд захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

Торгуулийн хуудас, шийтгэврээр 14914 хүнийг 85 сая 698 мянган төгрөгрөөр торгож, 498 хүнийг захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчилах шийтгэл, 1092 хүний автомашин жолоодох эрх хассан. 2323 иргэнийг Саатуулах байранд хүлээн авч үйлчилж 10.9 сая төгрөгний төлбөр авчээ.

Бүртгэгдсэн хэргийн 347 буюу 47.5 хувь нь хөнгөн ба  урьд  оны  мөн  үетэй харьцуулахад 96  буюу   38.25  хувиар  өссөн хэргийн илрүүлэлт 39.8 хувьтай  байгаа бөгөөд  хэргийн  илрүүлэлтийг  урьд оны  мөн  үетэй харьцуулахад  34.5 хэргээр  буюу 46.43  хувиар буурчээ.  Хялбаршуулсан  журмаар  117  хэргийг  шийдвэрлэсэн байна.

            Бүртгэгдсэн хэргийн 335 буюу 45.9 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад 70 буюу 26.4  хувиар өсч, хэргийн илрүүлэлт 78.4  хувьтай,  хэргийн илрүүлэлтыг өмнөх  оны  мөн үетэй харьцуулахад хэргийн илрүүлэлт  10.6 хэргээр буюу  11.4  хувиар  өсчээ. 

Нийт бүртгэгдсэн хэргийн 38 буюу 5.2  хувь нь хүнд гэмт хэрэг  бүртгэгдэж, өмнөх оны мөн  үетэй харьцуулахад   8  хэргээр 26.7  хувиар  өсч, хүнд   хэргийн  илрүүлэлт  54.5  хувь, 10 буюу 1.4 хувь нь онц хүнд гэмт хэрэг  бүртгэгдэж  гэмт хэргийн  илрүүлэлт  66.7  хувьтай  байна.

            Мөн онд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд тогтоогдоогүй хэрэг 280 бүртгэгдсэн  өмнөх оноос  30.8  хувиар  өссөн. Эдгээр хэргүүдээс 173 хэрэг буюу 61.8 хувийг илрүүлжээ. Хэргийн  илрүүлэлтийг  өмнөх оныхтой  харьцуулахад илрүүлэлтийн хувь 22.3 хувиар  буурчээ. Илрээгүй  хэрэг 107  бүртгэгдсэн бөгөөд  урьд  оны  мөн  үетэй  харьцуулахад 73 хэргээр  буюу 2.1  дахин өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн  гэмт хэргийг өнгөөр авч үзвэл: Хүний  амь  бие  эрүүл мэндийн эсрэг 227 буюу 31.1 хувь,  үүнээс хүнийг санаатай алах гэмт хэрэг 8 буюу  3.5  хувь,   бусдыг амиа  хорлоход  хүргэх  гэмт хэрэг 6 буюу  2.6  хувь,  танхайрах  гэмт хэрэг 16 буюу 2.2 хувь, хүчиндэх гэмт хэрэг 8 буюу 1.1  хувь. Дээрэмдэх гэмт хэрэг 10 буюу 1.4 хувь, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг  20 буюу 2.7 хувь, Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 42 буюу 5.7  хувь, Залилан мэхлэх гэмт хэрэг 25 буюу 3.4 хувь, Өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг  389 буюу 53.2 хувь, үүний  дотор   бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 329 хэрэг буюу 84.5 хувь, Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг  103  буюу 31.3, хувийн  өмч  хулгайлах 194  буюу 58.9  хувь,  бусад гэмт хэрэг 20 буюу 2.7 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хүний  амь  бие эрүүл мэндийн эсрэг  гэмт хэрэг \ 91- 107\  43 буюу 23.4  хувиар,  Танхайрах  8  буюу 100.0 хувиар, ТХХБАЖ эсрэг  гэмт хэрэг  10 буюу 31.2  хувиар,    өмчлөх  эрхийн  эсрэг гэмт хэрэг 128  буюу 49.4 хувь, залилан мэхлэх гэмт хэрэг 9 буюу 56.2  хувь, ИЭМЭЧЭсрэг гэмт хэрэг 44  буюу 26.5  хувь,  дээрэмдэх гэмт хэрэг 1  буюу 11.1  хувиар,  бусдыг амиа  хорлоход  хүргэх  гэмт хэрэг 2  буюу 25.0  хувиар  тус  тус  өсч, байгаль хамгаалах  журмын эсрэг гэмт хэрэг 4  буюу 16.7  хувь, хүчиндэх гэмт хэрэг 6  буюу 42.9  хувиар  тус тус буурчээ.

2014 оны  жилийн эцсийн байдлаар  нийт 699 хүн гэмт хэрэгт холбогдсон  ба  урьд оны мөн  үетэй  харьцуулахад  92  хүн  буюу 15.1  хувиар  өсч, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 260 бүртгэгдэж, дээрх хэргийг 251 хүн үйлджээ. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэргийг  урьд  оны  мөн үетэй харьцуулахад  34 хэргээр  буюу 15.04  хувиар  өсч,  Гэмт хэрэгт  холбогдсон 251 буюу 35,9 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ. Бүртгэгдсэн хэргийн  75 хэргийг  бүлэглэж  үйлдэгдсэн ба  урьд оны  мөн үетэй харьцуулахад 2 буюу 2.74  хувиар  өсчээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт  730  гэмт хэрэг  бүртгэгджээ. Бүртгэгдсэн хэргийн 395  хэрэг нь  аймгийн  төвд,  335 хэрэг  нь  сумдад  үйлдэгдсэн  байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзэхэд  74 буюу 10.1 хувь нь олон нийтийн газарт, 241 буюу 33.0 хувь нь гэр орон сууцанд,  158 буюу 21.6 хувь  нь гудамж талбайд, 22 буюу  3.0 хувь нь  төрийн болон  төрийн бус  байгууллагад, 41  буюу 5.6  хувь  нь  авто  замд, 16  буюу 2.2  хувь  нь  ААН  байгууллагад, 178 буюу 24.4  хувь  нь  бусад  газар үйлдэгджээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг  гарагаар   ангилбал: Даваа гарагт  94  буюу  12.9 хувь  нь,  Мягмар гарагт 98 буюу  15.4 хувь  нь,  Лхагва гаригт 109 буюу 14.9 хувь  нь, пүрэв гарагт 100 буюу 13.7  хувь  нь,  баасан гарагт 136 буюу 18.9  хувь  нь  бямба гарагт 82 буюу 11,2 хувь  нь,  ням гарагт 111 буюу  12.5  хувь   тус  тус    үйлдэгджээ.  

Бүртгэгдсэн гэмт хэрэгт 756 иргэн өртөж хохирсоноос  эмэгтэй хүн 252 буюу 33.3 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн  улмаас  38  иргэн нас барж, 274 иргэнд  гэмтэл учирсан байна.Гэмт хэрэгт  өртөж  хохирсон иргэний тоог урьд оны  мөн үетэй харьцуулахад 156  буюу 26.0 хувиар  өссөн.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 1 тэр бум 534.8 сая төгрөгийн хохирол  учирсанаас  хэрэг  бүртгэлт мөрдөн  байцаалтын  шатанд  891.0 сая төгрөгийн хохирлыг  нөхөн  төлүүлсэн ба  нөхөн  төлүүлэлтийг  урьд  оны  мөн  үетэй  харьцуулахад учирсан  хохирол  нь  98.3 сая  төгрөгөөр буюу  12.4 хувиар өсчээ.

<

СЭТГЭГДЭЛҮҮД :

seo tips 2015:
104.227.65.20
Frequently building relevant content material in the internet site is a single of the vital factors for getting larger ranks in search engines.
2019-03-16 01:21:29
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-05-19
Эрэн сурвалжилж байна