/ / МӨРӨН СУМАН ДАХЬ АВТО ЗАМУУДЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

МӨРӨН СУМАН ДАХЬ АВТО ЗАМУУДЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

 
Тус цагдаагийн газрын дарга, Засаг дарга нарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Мөрөн суман дахь авто замуудын босоо тэмдэг, тэмдэглээнүүдийг бүртгэлжүүлэх, шаардлагатай газруудад шинээр тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажил зохион байгуулагдана. Энэхүү ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд, ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Б.Амарсанаа, орон нутгийн замын хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Чинбаатар, тус газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Батбаатар нар Мөрөн сумын Засаг дарга Х. Тайванбаяртай уулзалт хийлээ. Ажлын хэсэг Мөрөн суманд 2 өдөр ажиллаж авто замуудын босоо тэмдэг, тэмдэглэгээг бүртгэлжүүлэх, нэн шаардлагтай тэмдэглэгээ байршуулах газар болон том оврын авто машинуудын хот дотор зорчих хөдөлгөөний хязгаарлалтын цэгийг тогтоож ажиллах юм.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна