/ / Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албаны эрх зүйн орчныг сайжруулах, ар гэр, нийгмийн хамгааллыг дэмжих, урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн цогц ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Ийнхүү өнөөдөр /2024.03.06/ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага болон албаны бусад төлөөлөгчид, эмэгтэй ахлагч нарын төлөөлөл нар оролцлоо.
Эмэгтэй ахлагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх энэхүү чуулга уулзалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлж 65 алба хаагч оролцов.
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна