МӨРӨН СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.
МӨРӨН СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжүүлэн хэрэгжүүлж, нийслэлийн 9 дүүргийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 иргэнийг ажиллуулахаар шийдвэрлэн, гэрээний загвар, шаардагдах санхүүжилтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/55 дугаар тушаалаар баталсны дагуу тус Цагдаагийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч”-аар ажиллах алба хаагчдыг томилсон.
“2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашням, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр нар хүүхэд хамгаалагчидтай хамтран ажиллах гэрээг байгуулж гарын үсэг зурах ажиллагаа зохион байгууллаа.
“Хорвоо ертөнцийг ЦЭЦЭГС гэрэлтүүлдэг бол Хүний ертөнцийг ХҮҮХЭД гэрэлтүүлдэг”
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР