/ Мэдээллийн ил тод байдал / Тушаал, шийдвэр / "Дэлхий дээр чи жирийн нэгэн хүн байж болох ч, Хэн нэгний хувьд чи бүхэл бүтэн ертөнц байж болно" төлөвлөгөөт ажлыг зохион байгууллаа.

"Дэлхий дээр чи жирийн нэгэн хүн байж болох ч, Хэн нэгний хувьд чи бүхэл бүтэн ертөнц байж болно" төлөвлөгөөт ажлыг зохион байгууллаа.

"Дэлхий дээр чи жирийн нэгэн хүн байж болох ч, Хэн нэгний хувьд чи бүхэл бүтэн ертөнц байж болно" төлөвлөгөөт ажлыг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал С.Баатаржавын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2020 оны соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний хүрээнд тус Цагдаагийн газраас 27 ажил, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна.
“Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр”-ыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Дэлхий нийтийг түгшээсэн COVID-19 өвчинтэй тэмцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжсэн энэ цаг үед үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа тус Цагдаагийн газрын Тариалан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтанцогийн ээж Ц.Цэцэгээг Говь-Сүмбэр аймгаас урьж ирүүлэн хүү, бэртэй нь уулзуулах ажлыг Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа.
Цагдаагийн хошууч Б.Алтанцог нь Говь-Сүмбэр аймгийн харьяат боловч тус цагдаагийн газарт 13 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бөгөөд цаашид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Танд болон танай гэр бүлд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-05-19
Эрэн сурвалжилж байна