/ / Гэр бүлийн зөвлөгөөн боллоо.

Гэр бүлийн зөвлөгөөн боллоо.

"Ойлгоё-Хүндэлье", "Зөв хэвшил-Зөв хандлага II" аяны хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас 2019 оны 12 дугаар сарын 11-нд ахлагч бүрэлдэхүүний гэр бүлийн зөвлөгөөнийг "Гэр бүлээ ойлгох, хүндлэх нь биднээс эхэлнэ" уриан дор зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр ахлагч бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлээс албан үүрэг гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээл, алба хаагчийг ажлын байранд хөгжүүлэх талаар санал, хүсэлтийг хүлээн авч, бэлтгэл ахлах ахлагч Р.Бямбасүрэн шинээр томилогдон ажиллаж байгаа залуу алба хаагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч, алба хаагчдын дунд азтан шалгаруулж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна