/ / "ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" өдөрлөг зохион байгуулагдаж байна "Дураараа биш Дүрмээрээ " аян үргэлжилж байна..

"ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" өдөрлөг зохион байгуулагдаж байна "Дураараа биш Дүрмээрээ " аян үргэлжилж байна..

"ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" өдөрлөг Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад  зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, аймгийн ГБХЗХГ, НДХ, ХХҮГ, БОАЖГ, ЭМГ, ГХБХБГ, ХЭҮК болон Дэлхийн зөн ОУБ хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхөн аймгийн төвд үзүүлдэг төрийн 2 дахь шатлалын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэж байгаагаар онцлогтой. Тус арга хэмжээний хүрээнд сумын иргэдэд дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, эхо оншилгооны нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ СТА дуучин О.Баянмөнх, Х.Давхарбаяр нарын "Зүрх чамруу" тоглолт, аймгийн ХДТ-ын уран бүтээлчдээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо чухал болохыг уриалсан жүжигчилсэн тоглолтоор бэлэг барьж байгаа нь иргэд олон нийтийн талархалыг хүлээж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна