/ Бидний тухай / Тасаг нэгж / Шуурхай удирдлагын тасаг /

 

Энэхүү цахим хуудсанд зочилж буй Танд цагдаагийн алба хаагчдын  нэрийн өмнөөс талархаж мэндчилгээ дэвшүүлье. 

   Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэчлэлийн Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх, иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах үүднээс ажлын арга барилдаа үнэлэлт, дүгнэлт хийж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль сахин биелүүлэх чиглэлд онцгой анхаарч, иргэдийнхээ санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, ажил, үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. 

    Тус вэб сайтаар манай цагдаагийн газар, түүний харъяа тасаг, албадын түүхэн замнал, хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, хууль таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, бусад ажлын талаарх мэдээлэл хүргэх болно.

    Бидний ажлын үндсэн тулгуур нь нэг талаас хууль сахиулах, нөгөө талаас иргэн таны эрх, эрх чөлөө, аюулгүй орчинд аж төрөх баталгаа байх тул цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

Амар тайван амьдралын төлөө хамтдаа

 Таныг хүндэтгэсэн:

                               ХӨВСГӨЛ  АЙМГИЙН  ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,
                                       ЦАГДААГИЙН  ХУРАНДАА А.АЛТАНЦООЖ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна