/ / Алба хаагчдын хүүхдүүдийн дунд гар зураг, захидлын уралдаан зохион байгуулав.

Алба хаагчдын хүүхдүүдийн дунд гар зураг, захидлын уралдаан зохион байгуулав.

Тус газраас эрэгтэй алба хаагчдын хүүхдүүдийн дунд гар зургийн болон захидлын уралдаан зохион байгууллаа. “Аавдаа хэлэх сэтгэлийн үг” захидлын уралдааны тэргүүн байранд Ханх сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Мөнхтөрийн охин Энхнаран, дэд байранд Хатгал тосгоны сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Содномпилжээгийн охин Болор-Эрдэнэ, гутгаар байранд хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Энхбаатарын охин Ариунгоо, “Миний аав цагдаа” гар зургийн уралдааны тэргүүн байранд мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмарсүрэнгийн дүү Анхилуун, дэд байранд Түнэл сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Ширэндэвийн охин Аялгуу, гутгаар байранд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Гомбодоржийн охин Мөнх-Ивээл нар тус тус шалгарч аавууддаа сэтгэлийн бэлэг барилаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна