/ Мэдээллийн ил тод байдал / Хууль, эрх зүй / БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА6

БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА6

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан бригадын генерал С.Ганбатыг урьж, “Шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулан, сургахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд зөвлөх уулзалтыг өнөөдөр /2024.03.26/ зохион байгуулав.

Энэхүү зөвлөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг болон төв байрны нэгжийн дарга нар, нийт 108 алба хаагч оролцлоо

Уулзалтын үеэр бригадын генерал С.Ганбат шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулан, сургахад анхаарах асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, өөрийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцсан юм.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна