/ / Тус цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний баярыг зохион байгууллаа.

Тус цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний баярыг зохион байгууллаа.

Тус цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний баярыг зохион байгууллаа. Баярын  арга хэмжээний  үеэр 2023 онд хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдад цагдаагийн газрын даргын баярын бичиг, аймгийн жуух бичиг, аймгийн тэргүүний ажилтан шагналаар шагнаж урамшууллаа. Мөн баярын арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын ахлагч нарын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах “Corner stone” зааланд зохион байгуулж нийт 8 баг оролцсоноос гуравдугаар байрыг хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Нямбаяр ахлагчтай Далайн бүс баг, дэд байрыг цагдаагийн ахлах ахлагч М.Энхбаатар ахлагчтай баг, тэргүүн байрыг хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Хишигдаваа ахлагчтай Идэр бүсийн баг тус тус эзэлж шагнал урамшууллыг тус газрын дарга болон Зөвлөлийн гишүүд гардуулан өгч баг тамирчдад амжилт хүслээ.

Цагдаагийн газрын ахлагчын зөвлөлийг шинэчлэн сонгох хурлыг Шинэ-Идэр сумын хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар удирдан зохион байгуулж зөвлөлийн даргаар харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Энхбаатар, гишүүдээр цагдаагийн ахлах ахлагч Г.Уранцэцэг, цагдаагийн ахлагч Ж.Гантөр, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмардорж, цагдаагийн дэд ахлагч Н.Наранбаатар нар 100%-ийн саналаар сонгогдож ирэх 2024 онд ахлагчын зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал, сэтгэгдэлээ солилцож 4 төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна