/ / “ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ өдрийг “Хичээх өдөр” болгон зарласан.
“Хичээх өдөр” арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн яаралтай түргэн тусламжийн төв /103/ Онцгой байдлын газар, авто сургуулиудын нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран автомашины цуваа явуулж, цуваанд явсан автомашины урд хэсэгт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлсэн уриалга бүхий хэвлэмэл хуудсыг байрлуулж иргэдэд сурталчилж ажиллаа.
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна