/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН НЭРЭМЖИТ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН НЭРЭМЖИТ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН НЭРЭМЖИТ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны “Спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах тухай” А/06 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 23, 24-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооны 15 шүүгч шүүн явуулсан ба 42 анги, байгууллагын 59 багийн 538 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй багийн төрөлд:
“Гутгаар байр” Дархан-Уул аймгийн цагдаагийн газар,
“Дэд байр” Тусгай ажиллагааны газар,
“Тэргүүн байр” Хөвсгөл аймгийн цагдаагийн газар,
“Шилдэг эрэгтэй холбогч”-оор Дархан-Уул аймгийн ЦГ-ын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Нямбаяр,
“Шилдэг эрэгтэй довтлогч”-оор Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Б.Одбаяр,
“Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Хөвсгөл аймгийн ЦГ-ын тамирчин, цагдаагийн дэслэгч Н.Энхжил нар тус шалгарсан байна.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна