/ / “ШИЙДВЭРЛЭЛТ-2023” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮНГЭЭ ГАРГАЛАА"

“ШИЙДВЭРЛЭЛТ-2023” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮНГЭЭ ГАРГАЛАА"

“ШИЙДВЭРЛЭЛТ-2023” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Тус Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг дээшлүүлж, үлдэгдэл хэргийн тоон үзүүлэлтийг бууруулснаар алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, удаа хугацаанд шалгагдаж байгаа хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор “Шийдвэрлэлт 2023” болзолт уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Шийдвэрлэлт 2023” болзолт уралдааны дүнг танилцуулах арга хэмжээг энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг, Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бямбадагва, тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Алтанцоож нар оролцож уралдаанд шалгарсан албан хаагчдыг Өргөмжлөл, мөнгөн шагнал (10.000.000 төгрөг) шагнаж урамшууллаа.
Нийт шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 

 

 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна