/ / АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг өнөөдөр Төрийн одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, хугацааны цагдаагийн цол гардууллаа.
Цагдаагийн дэд хурандаа цол 1, цагдаагийн хошууч цол 2, цагдаагийн ахмад 4, ахлах дэслэгч 4, дэслэгч цолоор 5, цагдаагийн ахлах, ахлагч 1, ахлагч цолоор 1 нийт 18 алба хаагчид хугацааны цагдаагийн цол олгогдож, Цагдаагийн ерөнхий газрын цагдаагийн гавьяа тэмдгээр 3, “Хүндэт жуух”-аар 4, “Албаны төлөө” 1, 2, 3 дугаар зэргийн медалиар 19, нийт 26 алба хаагч тус тус шагнагдсан.
Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа халуун баяр хүргэе.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна