/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО
 
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.05.11/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шадар Ван Чингүнжавын талбайд зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Алтанцоож, Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл ахмад Х.Энхбаяр, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Батмөнх , хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Алтаншагай, Мөрөн сумын засаг дарга Д.Идэрмөнх, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг, Зэвсэгт хүчний 321 дугаар тусгай салбарын захирагч ахмад Д.Бумцэнд, Хилийн 0257 дугаар ангийн захирагч хурандаа Б.Баасансүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё. Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга цагдаагийн хошууч Л.Мөнхбаатар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний алба хаагчид, ахмад ажилтнуудын төлөөлөл тус тус оролцлоо.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан, Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг нарыг шагнав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна