/ / "АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛАХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛАХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛАХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Авилгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах уулзалт зөвлөгөөн"-ийг өнөөдөр /2023.05.18/ тус газрын хурлын танхимд зохион байгуулж, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг ZOOM программ ашиглан цахимаар хамруулсан.
Энэхүү зөвлөгөөний үеэр Хүний эрхийн комиссын Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн референт М.Тунгалагмөрөн, Аймгийн хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш, тус газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Дашцоож нар алба хаагч нарт мэдээлэл хийлээ.
Тус газрын алба хаагчдаас энэ оны 05 дугаар сарын байдлаар авилга, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон алба хаагч байхгүй бөгөөд алба хаагчдад учирч болох эрсдэлийг тодорхойлж, цаашид авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон болох уриалгыг зөвлөгөөнөөс гаргалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна