/ / “МАРШ ТАКТИК-ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“МАРШ ТАКТИК-ТУСГАЙ БЭЛТГЭЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жил, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 940/ “Соён гэгээрүүлэх ажил”, /код 941/ “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, алба хаагчдын бие бялдар бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор Цагдаагийн газрын аварга шалгаруулах “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд 9 багийн 45 алба хаагчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр Эрүүгийн цагдаагийн тасгийн 2-р баг Тэргүүн байр “Өргөмжлөл”, цом, алтан медаль, Дэд байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн 1-р баг, Гутгаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1-р баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон хамт олондоо цаашдын соёл, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна