/ / XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн Монголын уламжлалт сар шинийн нэгдсэн золголтыг хийлээ.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн Монголын уламжлалт сар шинийн нэгдсэн золголтыг хийлээ.

Монголын үндэсний өв соёл, уламжлалт үнэт зүйлээрээ бахархах, хамт олны эерэг уур амьсгалыг дэмжих зорилгоор сар шинийн золголтын үеэр алба хаагчдын дунд “Үндэсний дээл”, “Шагай шүүрэх” уламжлалт наадгай зэрэг тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгууллаа.
“Шагай” шүүрэх тэмцээний тэргүүн байранд ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Г. Идэрцэнгэл, хоёрдугаар байранд эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Г. Ганням, үндэсний дээлний шалгаруултад цагдаагийн дэслэгч Б. Үүрийнжавхлан, ахлах ахлагч Г. Пүрэвдорж нар шалгарч байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Мөн тус газарт одоо ажиллаж байгаа ахмад настай 2 алба хаагчдад удирдлагын зүгээс хүндэтгэл үзүүлж “Залуу үеийг үлгэрлэн манлайлагч”-аар өргөмжилж гарын бэлэг гардууллаа.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна