/ / “САР ШИНЭ”НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭРГҮҮЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

“САР ШИНЭ”НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭРГҮҮЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Улсын хэмжээнд зохион явуулж буй “Сар шинэ -2023” арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас явган болон хөдөлгөөнт эргүүлийн 36 чиглэлд давхардсан тоогоор 252 алба хаагч 1,764 цагийн үүрэг гүйцэтгэн,эргүүл хяналт шалгалтыг хийж байна.
Энэ хугацаанд Цагдаагийн газрын 102 дугаарын утсанд нийт 52 дуудлага мэдээллийг иргэд олон нийтээс хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. Эрүүлжүүлэх саатуулах байранд 19 иргэнийг хүлээлгэн өгч, 365 иргэнийг ар гэр асран хамгаалагч болон эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийт 863 зөрчлийг илрүүлж , газар дээр нь шийдвэрлэх боломжгүй 21 зөрчил бэлэн бусаар 842 иргэнд 34,655,500 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллаа.
Сар шинийн баяр болохтой холбогдуулан томоохон зах, дэлгүүрүүдэд хөл хөдөлгөөн ихсэх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж гэр орон сууцаа хараа хяналттай байлгах, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан соёлтой зорчих, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна