/ / "Инээмсэглэлийн_өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

"Инээмсэглэлийн_өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

"Хандлага_дор_Хүндлэл_оршино" нөлөөллийн аяны хүрээнд тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас харилцаа, хандлагаа өөрчлөхөд чиглэсэн "#Инээмсэглэлийн_өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд өглөө ажилдаа ирж буй алба хаагч нартай ёсолж хүндлэн, эерэг сайхан үгсээр мэндчилэн угтаж, өглөөний инээмсэглэлийг амин дэмтэй угтая арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Мөн нийт алба хаагч нарт смайл тарааж, өөрт хамгийн эерэг мэдрэмж төрүүлдэг, бусдад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг алба хаагчдад бэлэглэх арга хэмжээг өдөр бүр зохиож, “Хамгийн эелдэг алба хаагч”-ийг шалгаруулж, урамшуулан ажиллаж байна.
Инээмсэглэл таныг эерэг дүр төрхтэй болгож, эргэн тойронд тань байгаа хүмүүсийг аз жаргалтай болгодог. Лэс браун
“Хүн байнга инээмсэглэж явах нь оюуны үйл ажиллагааг сэргээдэг.”
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна