/ Шилэн данс / Хөрөнгө оруулалт /

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

                                                                                                            

Нэг. Тасгийн товч танилцуулга

             

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг нь   Цагдаагийн Ерөнхий Газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний заалт, өмнөх онуудад зохион байгуулсан ажлын үр дүн болон дутагдалтай зүйлүүдэд дүгнэлт хийж ажлын төлөвлөгөөндөө тусган алба хаагчдын   удирдах ажилтны манлайлал ,ажлын хариуцлага ,ёс зүйг дээшлүүлж ,ил тод, шударга, шуурхай,хуульч ажиллагааг  хэвшүүлэн ажиллаж байна.

 Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 31 ны өдрийн  2/48 тоот үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж  бие даасан тасгийн зохион байгуулалтанд орж Монгол улсын Эрүүгийн  хуулийн 11 дүгээр бүлгийн 11.1 дүгээр 2.5-д зааснаас   бусад 11 дүгээр бүлэгт заасан хэргүүдэд   хэрэг бүртгэх мөрдөн шалгах  ажиллагааг явуулж эхэлсэн  байна.

2017 оны 07 дугаар сараас   цагдаагийн хошууч Н.Баттөмөр ХБТ-ийн  тасгийн дарга,  2018оны 05 дугаар сараас тасгийн ахлах мөрдөгчөөр цагдаагийн ахмад Н.Ганзориг нар томилогдон Эрүүгийн хуулийн 11-р бүлгийн 11.1 дүгээр 2.5-д зааснаас   бусад 11 дүгээр бүлэгт заасан хэргүүдийг шалгах, өдөр тутмын  үйл ажиллагаанд  хяналт тавин удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 

Одоо Хөвсгөл аймаг дахь  Цагдаагийн газарын Хэрэг бүртгэх тасагт  

1.Хэрэг бүртгэх тасгийн дарга -1

2. Ахлах  мөрдөгч -1 

3. Хэсгийн төлөөлөгч – 20

4. Хэсгийн дарга – 2 алба хаагч Монгол улсын Эрүүгийн  хуулийн 11 дүгээр бүлгийн 11.1 дүгээр 2.5-д зааснаас   бусад 11 дүгээр бүлэгт заасан хэргүүдэд   хэрэг бүртгэх мөрдөн шалгах  ажиллагааг явуулан ажиллаж байна.

Эдгээр  албан тушаалтнууд  нь аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 11.2.5-д зааснаас бусад 11 дүгээр бүлэгт заасан  “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

                                                   Хоёр:Бусад танилцуулга

 

 

Цагдаагийн  ахмад  Н.Ганзориг нь  2015 онд ЦГ-ын хөдөлмөрийн аварга ,

2016 онд ЦЕГ-ын ажил мэргэжлийн  аварга мөрдөн байцаагч ,

2017 онд ЦЕГ-ын МБА-ны шилдэг мөрдөгчөөр

2018 онд ХБА-наас зохион байгуулагдсан  “Шилдэг мөрдөгч-2018- тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байр

 2018 онд ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны шилдэг мөрдөгчөөр тус тус шалгарч байжээ.

 

      ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-05-19
Эрэн сурвалжилж байна