/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Хөвсгөл аймагт 1934 онд анх цагдан сэргийлэх анги байгуулагдахад түүний бүтцэд Морьт цагдаа наймыг томлон ажиллуулж байсан нь одоогийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн анхны тулгын чулуу байжээ.

Ардчилалын эхэн үе буюу 1990-ээд онд цагдаагийн байгууллага хуультай болж ЦБ-ын үүрэг, бүтэц, шинэчлэгдэн түүний нэг гол үндсэн үүрэг болох нийгмийн хэв журам сахиулах үүргийг хэв журмын албаны бие бүрэлдэхүүн уламжлал ёсоор дагнан гүйцэтгэх болсон юм.

Сэргийлэн Хамгаалах алба нь 1992 онд Хэв журмын тасаг болон зохион байгуулагдахад анхны тасгийн даргаар тэр үед Сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллаж байсан х/ч Н.Хүрэлбаатарыг, ахлах байцаагчаар х/ч С.Гомбосүрэн нарыг үргэлжлүүлэн томилж ажиллуулсан юм.

Одоо тус тасаг нь тасгийн дарга-1 /х/ч Б.Пүрэвсүрэн/, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч-1 /ахмад Г.Мөнхдаваа/, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа /Д.Баатар /,хэсгийн байцаагч-6 / х/ч Н.Алимаа, а/х Б.Мөнгөнзагас, д/ч Б.Даваадорж, д/ч Г.Хуншагай, д/ч Б.Цэрмаа, а/д Б.Далацэрэн/, Саатуулах байрны дарга эмч-1 / х/ч О.Мөнхсайхан/, саатуулах байрны эмч-3 /а/д Б.Мягмардорж, д/ч Д.Дашпүрэв, а/д Э.Пүрэвжаргал/, саатуулах байрны жижүүрийн цагдаа-4 байхаас одоо 3 орон тоотой, /а/а Ц.Батсүх, д/а Д.Пүрэвдорж, д/а Б.Энхтөр/, Монгол банкны харуул цагдаа-4 байхаас одоо 3 орон тоотой  /а/а Д.Алтантулга, а/а М.Батхолбоо, а/а Х.Бямбасүрэн/,  хөдөлгөөнт эргүүлийн цагдаа-8 /а/а Д.Бямбабаяр, а/ч Д.Отгонхуяг, а/ч Д.Баярсайхан, д/а Ж.Пүрэвдорж, а/ч А.Баянмөнх, а/ч Л.Батпүрэв, д/а Н.Энхжил/, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын 2 цагдаа   /а/а Н.Анхбаяр, д/а Г.Бямбахишиг/, харуулын цагдаагаар /д/а Б.Эрхбаяр, а/ч Д.Энхтүвшин, д/а Б.Нямдаваа, д/а Ч.Ням-Өлзий/ хэсгийн цагдаа-24 гэсэн бүтэц орон тоотойгоор нийт 57 алба хаагч ажиллаж байна.

Тус тасгийн бие бүрэлдэхүүн нь үйл ажиллагаандаа Монгол улсын Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, Ерєнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерєнхий газрын дарга, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарын єгсєн үүрэг даалгавар болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерєнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах албанаас дэвшүүлсэн зорилт, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон Монгол улсын бусад хууль тогтоомж эрхийн актуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон гэмт хэрэг, захиргааны зєрчилтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэв журам хамгаалах үндсэн үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэж ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна