/ / Монгол Улсын Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавъяа” "Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр шагнууллаа.

Монгол Улсын Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавъяа” "Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр шагнууллаа.

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/374 дүгээр тушаалаар Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж тус цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Дашдэлэгийн Уртбаярыг “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр, цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Чойжамцын Маналсүрэнг Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүндэт жуух”-аар тус тус шагнажээ.

 

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн а\154 дүгээр тушаалаар Онц, хүнд гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн газраас оргон зайлсхийж, цагдаагийн алба хаагчдын эсрэг хүч хэрэглэн довтолсон үйлдлийг таслан зогсоож мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажилласан тус цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Төмөрбаатарын Бөхболдыг “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр шагнажээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна