/ Бидний тухай / Хөгжлийн хөтөлбөр / Хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хөвсгөл Замын цагдаагийн тасаг:
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөний эрчим нэмэгдэж зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан "Хөдөлгөөний соёл", "Улсын дугаар" зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналт шалгалтыг Мөрөн-Хатгал чиглэлийн замд осол, хэрэг давтамжтайгаар гардаг Хоохны таг, Эрхэлийн хөндий орчим, Мөрөн-Төмөрбулаг, Бүрэнтогтох чиглэлийн замд Хилэнтийн гүүр орчимд, Мөрөн-Тариалан чиглэлийн замд Их, бага тахилт, Тосонцэнгэл сум орчим, Тариалангийн хөндий зэрэг газар хөдөлгөөнт пост ажиллуулан хурд хэмжиж хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна