/ / 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны үйл ажиллагааны “Тайлангийн хурал”-аа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулан энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнийхээ тайланг тавьж, Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа албад, нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын шагналаар шагнагдсан алба хаагчдын шагналыг гардуулав.
Тус Цагдаагийн хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг нь “Хэрэг бүртгэх алба”-ны 2019 оны шилдэг мөрдөгч, ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхтүвшин нь “Мөрдөн байцаах алба”-ны 2019 оны шилдэг мөрдөгчөөр шалгарч хамт олноо хошуучлан ажиллаа.
Уг арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр нар оролцон тайлангийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, аймгийн тэргүүний ажилтан, аймгийн засаг даргын жуух бичгээр 4 алба хаагчийг шагнаж урамшуулсан ба Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулав.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна