/ / Бүх нийтийн мод тарих ажлыг зохион байгууллаа.

Бүх нийтийн мод тарих ажлыг зохион байгууллаа.

 Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11.00-16.00 цагийн хугацаанд Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид цагдаагийн газрын хашаанд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Цагдаагийн газрын хашаан доторх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Шар хуйс”, “Шилмүүст”, “Улиас” төрлийн 36 ширхэг модны үрсэлгээг шинээр суулгасан. Мод тарих арга хэмжээний хүрээнд Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төвийн ногоон байгууламжийн мэргэжилтэн О.Батчулуунаар мод тарих, услалт, арчлалтын талаар заавар, зөвлөмж авч ажилласан.  Цагдаагийн газрын хашаанд тарьж ургуулж байгаа мод, бут, сөөгийг арчлах, цэвэрлэх ажлыг хийж, хайс, хашааны өнгө үзэмжийг сайжрууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна