/ / ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

 

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын зар

 

 

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт сэтгэл зүйчийн сул албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул сонгон шалгаруулалт орох хүсэлтэй иргэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 301 тоот өрөөнд ирж бүртгэл судалгаанд хамрагдана уу.

 

Тавигдах ерөнхий шаардлага:

 

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Дээд боловсролтой /сэтгэл зүйч мэргэжилтэй байх/

 

Тавигдах тусгай шаардлага:

 

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
  • Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

 

Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

 

  • Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
  • Иргэний үнэмлэх; /.pdf/
  • 3 үеийн намтар/.pdf/;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
  • Эрүүл мэндийн асуумж /.pdf/
  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
  • "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/    

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна